Ц.Hямдоржийг ард түмнээсээ уучлал хүсч, хариуцлага хүлээхийг шаардлаа
2019/02/27
ШШГЕГ-н 461-р ангид саатуулагдсан шүүгч эмэгтэй амь насаа алдсан хэргийн талаар хуульчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ард түмнээсээ уучлал хүсч, хариуцлага хүлээхийг шаардлаа.
Хуульч Д.Оросоо “Төрийн тусгай хамгаалалтын газар саатуулагдсан иргэн амиа алдсан асуудал нэг бус удаа гарлаа. ЗТХЯ-ны удирдах ажилтан ажлын байран дээрээ балмад этгээдийн гарт амиа алдсан. Мөн дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдах албан тушаалтан ажлын байран дээрээ хутгалуулж биедээ гэмтэл авсан. Хамгийн сүүлд цэргийн алба хашиж байсан хоёр ч байлдагч амиа алдсан хэрэг гараад байна. Үүнээс харахад нийгмийг цочроосон цуврал хэргүүд ердийн үзэгдэл мэт гарах боллоо.
Үндсэн хуульд Монголын нийгэм хүмүүнлэг энэрэнгүй нийгэм байна гэж заасан. Бидний зүгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрх хэргүүдэд анхаарлаа хандуулж, Монгол Улсын иргэний амь насыг хамгаалах чиглэлээр яаралтай хуралдаж, зөвлөмж гаргахыг хүсч байна” гэлээ.
Зочин · 2019/02/28
Энэ байдал ерөнхий сайдаас эхэлж яригдах байх батлан хамгаалах яам одоо хууль зүйн яам гээд асуудалтай л засгийн газар шүү дээ ширэн нүүрлээд том том шударга ёс яриад л уих нь ч бас бөөн асуудал бөөн бөөн боожгойтой бандааштай төр
zochin · 2019/02/28
bolio ,ajilin hiilge
zochin · 2019/02/28
эрдэнэтийн 49 хувь зоригийн хэрэг гээд эх орон ард түмнээсээ урвасан тонон дээрэмдсэн энэ цагаан захтай хулгайч нарын хэрэгүүд илрэх цаг нь болсон тиймээс Нямдоржийг Монголын Ард Түмэн огцруулахгүй муу сайн хулгайчуудаа, Энэ хүнийг гавьяаг үеийн үед Монгол түмэн санаж явах болно
ДУЛМАА · 2019/02/28
НЯМДОРЖИЙН АЖЛЫГ ӨГҮҮЛЖ БАЙГААД ЖИНХЭНЭ УТГААР НЬ САМРАХААР ЗЭХЭЖ БАЙГАА БҮЛЭГЛЭЛ БАЙГАА ДАА ОДОО ЭНЭ ХҮНИЙ МЭДЛЭГ ЧАДВАРЫГ ГҮЙЦЭХ ХҮН МОНГОЛД БАЙХГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХӨӨС ӨӨР АРГА БАЙХГҮЙ ЭНЭ ХҮН УЛС ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛ, МОНГОЛ МАШ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ХҮН ШҮҮ ХОЁРЫН ХООРОНД ХОВ ЖИВЭЭР ХӨӨЦӨЛДӨӨД ХЭРЭГГҮЙ
Иргэн · 2019/02/27
Их цагаа олсон зөв шаардлага байна?!
иргэн · 2019/02/27
ОДоо ажлаа өгөө өг
Зочин · 2019/02/27
Нямка огчроочээ. Даргыг нь томилсон хориход чинь хүн үхчихлээ. Амиа хорлосон ч бай, алсан ч бай тэнд хүн үхэх ёсгүй.