Талийгч Ч.Чамин-Эрдэний үхлийн шалтгаан өнөөг хүртэл тодорхой болоогүй байгаа юм. Тэгвэл өчигдрөөс эхэлж цацагдаж эхэлсэн нэгэн мэдээлэл олны анхаарлыг татаад байна.

Талийгч бүсгүйн үхлийг гэрчлэх сүүлчийн гэрч Г.Улсболд гэх залуу өнгөрөгч сарын 25-ны өдөр 00-ын өрөөндөө амиа алдсан талаар цэнхэр үст Цэрэн цахим орчинд нийтэлсэн.

Тухайн мэдээлэлд уг залуу талийгч бүсгүйн амиа алдсан өдөр хэрэг гарсан байрны 11 давхарт найзындаа ирсэн гэх бөгөөд тухайн үед доод давхрын айлын 00-ын өрөөнөөс эмэгтэй хүнийг хүчирхийлж буй чимээг сонссон мөн Номтойбаярын дагавар хүү гурван залуугийн хамт виски барин 10 давхарын айл руу орж явахыг харсан гэх мэдээллүүд байсан юм. 

Талийгч залуу Монголын скаутын холбоонд удирдагч багш хийдэг байжээ. Тэгвэл цэнхэр үст Цэрэнгийн нийгэмд цацаад буй эдгээр мэдээлэл ор үндэсгүй гэдгийг Монголын скаутын холбооноос мэдэгджээ. Талийгч Г.Улсболд нь өнгөрөгч оны 10 дугаар сарын 22-27ны ѳдрүүдэд ОХУ-ын Удаан-Үд хотод явж байхдаа амиа алдсан гэжээ. 

Уг мэдэгдэлд: 

"Монголын Скаутын Холбооны удирдагч багш Г.Улсболд агсны талаар гадуур тархаад байгаа талийгаач Чамин-Эрдэний хэрэгтэй гэрчийн холбоотой гэх мэдээлэл ор үндэсгүй худал болохыг мэдэгдэж байна.

Уг хэрэг 2018 оны 10 дугаар сарын 24нд гарсан бѳгѳѳд талийгаач Г.Улсболд нарын хүмүүс 2018 оны 10 дугаар сарын 22-27ны ѳдрүүдэд ОХУ.ын Удаан-Үд хотноо явж байсан нь хѳдлѳшгүй нотлох баримттай юм.

Ийм нийт скаутууд та бүхнийг худал мэдээллийг дэвэргэж цааш нь тараахгүй байхыг хүсч байна.

Талийгаачийн ар гэрийн зүгээс цагдаагийн байгууллагад хандсан бѳгѳѳд хууль ёсны арга хэмжээ авахыг хүлээж байна" гэжээ.

Харин цэнхэр үст Цэрэнгийн мэдээллийг сийрүүлбэл: 

Чамин Эрдэнэ талийгаачтай хамгийн сүүлд Нямтайширын Мөнгөншагай 10 давхарт уулзахаар орсныг харсан Цор Ганц ГЭРЧ Г. Улсболд 2019.02.25 ны өдөр 00 өрөөнд нас барсан байдалтай олдож... Тэрээр 2018.10.24 ны өдөр 10 давхарт найзынхаа гэрийн 00 өрөөнд байхад... Доод айлын нойлд хүчирхийллийн чимээ сонссоноо талийгаачын ахад гэрчилсэн... Би чамайг хүчиндэх гэж төрсөн юм гэх эрийн дайрах чимээ, эсэргүүцэх бүсгүйн дууг сонссон... Тамхи татахаар өмнө нь гарахдаа тэрээр Мөнгөншагайг 3 өөр залуугийн хамт вискитэй 10 давхарлуу шатаар явж орохыг харснаа ярьсан... Тэр тэднийг гарцаагүй таньж бас айж байгаагаа ч хэлж байсан...

Талийгаачийн ах энэ гэрчийг чадах хэмжээнд нууцалж цагдаагийнхныг гэрчүүдээс мэдүүлэг авахыг шаардсан ч цагдаагийнхан үл хэрэгсэж гэрч 27хон насандаа 3 сартай бяцхан үрээ орхин одов... Талийгаачийн эхнэр Боловсрол ТВ д эвлүүлэгч хийдэг байсан юм байна.

Талийгаачийг утсаар хамгийн сүүлд утсаар дуудсан, хамгийн чухал гэрч болох Нэмэхбаяр 3 сарын 1 нд Монголоос Түрк рүү явахыг харсан гэрчүүд гарч ирлээ...тэр Монголоос зугтлаа...

Талийгаач Г. УЛСБОЛДЫН үнэний төлөө дарамтаас айгаагүй эр зоригийг бишрэн хүндэтгэе... Тэр харснаа хэлэх гэж хичээсэн ч Монголын цагдаа сонссонгүй... Тэр амаа хамхисан бол магадгүй, амьд байх байлаа... Гэр бүлд нь гүнээ эмгэнэл илэрхийлье.

Жич: Энэ хэрэгт хошуу дүрсэн болгоныг янз бүрээр намнах ажиллагаа явж байна... Над руу ч ирэхыг үгүйсгэхгүй... хэмээжээ. 

www.Seen.mn