Хүний эрхийн хуульч М.Ичинноров: Хүний эрхийн анхны томоохон бүтээл болсон байна
2014/02/24
Монголын кино урлагийн болоод сэтгүүлзүй, нийгэм олон нийтийн салбарын түүчээ болсон эрхэмүүд цуглаж тэртээх 1990-ээд оны үеэс эхлэн түүхийн хуудаснаас арчигдсан “Киноны урьдчилсан үзлэг”-ийг дахин сэргээж “Хязгааргүй” хэмээх уран сайхны киног үзлэгээр оруулсан билээ. Тус кино үзлэгт оролцсон хүний эрхийн хуульч М.Ичинноровын сэтгэгдлийг толилуулъя.
Би энэ киног хүний эрхийн анхны томоохон бүтээл болсон гэж ойлгож байна. Хүний эрхийн төлөө бүхий л ажил амьдралаа зорилуж яваа хүний хувьд хэлэхэд, яг энэ кинон дээр гардаг жишээнүүд олон дохиолддог мөн тэдний ар гэрийнхэн болоод шударга бусаар ялын тогтоол сонссон хүмүүс ирж уулздаг. Үнэхээр дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу ийм хүнд байдалд орсон хүмүүс их байдаг учраас би тийм хүмүүсийн өмнөөс энэ кино хийгдсэнд маш их баярлаж байна.
“Хязгааргүй” кино маань яг ийм зовлонтой тулгарсан хүмүүст болон, тэр хүмүүст чадах чинээгээрээ туслах гэж явдаг над шиг олон хүмүүст зориулагдан хийгдсэнд сэтгэл их хөдөлж, баяртай байна. Уран бүтээлийн талаас нь И.Нямгаваа найруулагчдаа хэлэх ч үг олдохгүй байна. Таньд баярлалаа л гэж дахин дахин хэлмээр санагдаж байна. Түүнчлэн киноны багийнхан үнэхээр гайхалтай ажиллаж чаджээ. Уран бүтээлийн хувьд үнэхээр чансаатай бүтээл болжээ гэж хэлэх байна даа.
Бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш, О.Пүрэвмаа
Зочин · 2014/02/25
hen yu gd bgaa ni oilgomjgui