Л.Болд, Ж.Батзандан нар "Шинэ Ардчилсан Нам" байгуулна
2019/03/26
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар 3 сарын 18-нд мэдээлэл хийж, улс төрийн шинэ нам байгуулж буйгаа мэдэгдсэн билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд: “Ж.Батзандан бид хоёр нам бус УИХ-ын гишүүн болсон. Бид сонгогчидтойгоо уулзаж, энэ талаар хэлсэн. Ж.Батзандан бид хоёр АН-аас нэр дэвших эрхгүй болсон. УИХ-д суудалтай шинэ нам байгуулж, шинэ ардчилсан, хөгжлийн төлөө нам байгуулж байгаагаа зарлаж байна." хэмээсэн юм.
Үүнээс хойш тэд орон нутагт уулзалтууд хийн, намынхаа гишүүдийг бүртгэж буй бөгөөд одоогийн байдлаар 5000 гаруй хүнийг нэгтгээд буй юм байна.
Мөн тэд намдаа Шинэ Ардчилсан Нам гэдэг нэр өгөх зорилготой байгаа бөгөөд хэрэв Улсын Дээд Шүүх уг нэрээр нь бүртгэхгүй бол Шинэ Ардчиллын Нам, Ардчилсан Шударга Ёсны Нам гэсэн нэрийн хувилбар бий аж.
Товчхондоо бол Ардчилсан Намтай ижил төстэй нэртэй нам байгуулахыг Л.Болд, Ж.Батзандан нар зорьж буй юм байна.
Зочин · 2019/03/27
ЭР ХОЁ ЗАГАЛ ГЭДЭГ НАМ БАЙГУУЛААЧ ОДОО ТА ХОЁР УИХ АХИЖ СУУХГҮЙ БАЙХАА.НАМДАА ЯМАР Ч НЭР ӨГӨӨД ТОГОС ШИГ ГОЁЖ СОНГУУЛЬД ОРООД Ч ЖДҮЧИН ЗЭВСГИЙН НАЙМААЧИН 2 НЭМЭРГҮЙ БИЗ ДЭЭ.
вого · 2019/03/26
Та 2 бие тойрогоо зөв сонгоод бие даавал гарах магдлал өндөр шүү дээ ард түмэн чинь үнэний талд зогсож чаддаг хүнд саналаа өгдөг.
Зочин · 2019/03/26
эхлээд хөгжилтэй санагдаад байсан одоо наад жүжгээс чинь бүр шал дургүй хүрч байна
Шаабар · 2019/03/26
Ардчилсан Нам гэдэг нэрийг тойрон эргэлдэхээр шийдэж. Өөр гарц байхгүйг мэдсэн гэсэн үг. Яахав яахав. Тэгэж л байдаг. Сонгууль дуусахаар эргээд ирдэггүй юм гэхэд эвсэж л таарна. Зорилго нь өөрсдөө УИХ-д дахин сууж, болж өгвөл илүү эрх мэдэлд хүрэх л байгаа шүү дээ. Зүтгээд үзвэл 20 оны сонгуулиар хэдэн суудал авах байх. Харин засаг бүрдүүлэх хэмжээнд хүртэл зай ч бий лай ч бий. АН гэдэг хэдэн дарга нар биш шүү дээ. Олон зуун мянган жирийн гишүүд бий. Тэдний дийлэнх олонхи нь намаа, ардчиллаа тараахыг хүсэхгүй. Энэ шинэ намд АН-ын батлахаа өвөртөлсөн хэвээрээ алсан орж, Дээд шүүхэд бүртгүүлэх тоог нь бүрдүүлэх байдлаар элсэх байх. Энхсайхан, Гүндалай нар нам байгуулахад ийм л байсан. Тэр л дүр зураг.
zochin · 2019/03/26
2 taarsan erguu shulsee uschuuldeg durakuud naad nam chini hol yvahgui ee ih ym sanaj dee hoorhii dooo chaavaas