Уртын дуучин, үйлэнд уран Монголжингоо бүсгүй Г.Эрдэнэчимэгийн түүх
2014/02/26
Анх урлагт "Шуранхай" хамтлагийн уртын дуучин Гантөгсийн Эрдэнэчимэг хэмээн хөл тавьж олны танил болсон. Анх 2008 оны хоёрдугаар сард тэд "Шуранхай" хэмээх бие даасан тоглолтоо хийж байсан бөгөөд дараа жил нь "Ивэлсэн сүү" нэртэй хоёр дахь бие даасан тайлан тоглолтоо хийж байсан юм. "Шуранхай" хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш гурван цомог гаргаж хоёр тоглолт хийсэн түүхтэй.
Тэрбээр МУГЖ С.Жавхлантай ханилан дууч хосууд өдгөө Үжингүнж, Өдрийнцолмон нэртэй хоёр хөөрхөн охинтой болсон юм. Дуучин бүгсгүй маань анхныхаа хүүхдийг 2010 онд төрүүлсэн бол хоёр дахь охиноо 2011 онд төрүүлсэн.
Оюутан байхдаа Филиппин улсад зохиогдсон “Олон улсын мисс, мистер” тэмцээнд оролцон уянгат сайхан уртын дуу, Монгол бүжгээрээ харь гүрнийхнийг алмайруулах “Авъяаслаг мисс”-ийн шагналыг эх орондоо авчирч байсан сайхан бүсгүйчүүдийн нэг.
Дуулахаас гадна түүний нэгэн авьяас нь үйлэнд уран нэгэн. Тиймдээ ч эр нөхөр, бяцхан охидынхоо хувцсыг урлан өөрийн гангараагаа шагладаг гэдгийг уншигчид тэр болгон мэддэггүй.
Түүний гангараа бол ээжийн ээжийн эмээгийнх нь үсний мөнгөн даруулга. Энэхүү даруулга нь түүнд тав дахь үе дээрээ өвлөгдөн ирсэн түүхтэй ховор эд. Сүүлийн үед ханийхаа "Монголд төрсөн өдөр мину" тоглолтод хослон дуулж байгаа.
Үйлэнд уран, элдэв гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй хэрнээ эрхэмсэг харагддаг монголжингоо эмэгтэйн зургаас уншигч та бүхэндээ сонирхуулья.
Д.Ана
т.туул · 2014/04/24
гоё хос монголын минь бахархал болж яваарай
Зочин · 2014/03/13
уран эмэгтэй юмаа,бахархаж байна даа,сайхан уран бүтээл олон олныг хийгээрэй.Аз жаргал хүсэн ерөөе
Зочин · 2014/03/07
Сайхан хос.аз жаргал хүсье
Зочин · 2014/03/05
Huurhun yuma.
Зочин · 2014/03/01
үнэхээр сайхан хосууд мөн Монгол үндэсний хувцасыг орчин үетэйгээ маш сайхан хослуулжээ