"Universe best songs-2010” наадмын гуравдугаар шатанд шүүгчид болон үзэгчдийг нэлээн хөгжөөсөн өвөрмөц оролцогч нь П.Баярцэнгэл байсан. Тэрбээр үүнээс хойш тасралтгүй уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. Кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Тэрбээр "Шинэ жилийн адал явдал" уран сайхны кинонд гол дүрийг бүтээсэн юм.

Авьяаслаг залуу дуучин маань ёодэл гэх урсгалаар дуулж өөрийн фэнүүдэдээ зориулан Швейцарийн хөгжлийн сантай хамтарсан “Ёодол” цомгоо гаргаад удаагүй байгаа.

Ёодал нь Альпийн нурууны ард түмний үндэсний урлаг. Дэлхийд мэдэхгүй хүн ховор, гайхалтай урлаг юм.  Манайд өмнө энэ урсгалаар уран бүтээл хийсэн дуучин байхгүй. Анх удаа дуучин П.Баярцэнгэл монголын сонсогч, үзэгчдэдээ зориулан дуулсан.

Тэгвэл залуу уран бүтээлч маань ирэх долдугаар сард  Швейцарт болох ёодолчдын наадамд уригджээ. Түүний уригдсан уг наадам нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг аж.

Дашрамд дуулгахад, дуучин П.Баярцэнгэл хөтлөгч Өөдөөгийн зохион байгуулсан “Alfa music” төсөлд оролцож дэд байр эзэлсэн юм.

Д.Ана