У.Хүрэлсүх Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвших хувилбарыг судалж эхэлжээ
2019/04/15
УИХ-ын амрын чуулганы төгсгөлд Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг тогтоож, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр явуулахаар болсон билээ.
Үүнтэй холбоотойгоор Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоо нам, эвслүүд тавдугаар сарын 1-ээс өмнө тодорхой болгох хуулийн заалттай юм.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар АН-аас Ц.Оюунбаатар, М.Хүдэрбаатар, МАХН-аас Н.Энхбаяр, С.Ганбаатар нар нэр дэвшихээр яригдаж буй аж.
Мөн Ерөнхий Сайд асан Н.Алтанхуяг уг нөхөн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж буй гэх бөгөөд одоогоор аль намаас нэр дэвших нь тодорхойгүй байгаа юм.
Мөн ХҮН, МҮАН, БНН гэх бүхий л УИХ-д суудалгүй намууд уг нөхөн сонгуульд оролцож, тодорхой хүн нэр дэвшүүлэх нь тодорхой.
Харин эрх баригч МАН-ын хувьд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин Г.Эрдэнэбат нарын нэр яригдаж байсан билээ.
Гэвч нэр дэвшихгүй хэмээн удтал шийрэгнэж байсан Монгол Улсын Ерөнхий Сайд, Монгол Ардын Намын Дарга У.Хүрэлсүх Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвших хувилбарыг судалж эхэлсэн тухай эх сурвалж өгүүлж байна.
Уг шийдвэрт хүрэхэд сүүлийн хагас жил орчим түүний рейтинг огцом өсч, иргэдийн дэмжлэгийг авч буй нь нөлөөлсөн бололтой.
МАН-ын Удирдах зөвлөл энэ долоо хоногийн дундуур хуралдаж, Бага хурлын товоо тогтоохоор болжээ. Харин бага хурлаар нэр дэвших хүний нэр эцсийн байдлаар тодорхой болох юм байна.
Э.Мягмар
сонин.мн
Тамөр · 2019/04/17
Хүрэлсүхээ хятадад газар өгч ард түмнийг хордуулах газар шороогоо ха мгаалж эрүүл үлдмээр бна энэ Амарсайхныгаа зайлуулаачээ!!!!
Зочин · 2019/04/16
Танхимаа авч үлдэхийн тулд Хүрэлсүх анх ЖДҮ сэн гэдэг.Тэгэхээр яаж гарах вэ дээ
Зочин · 2019/04/16
Яг 60 тэрбум шиг ажиллагаа болно.Нөхөн сонгуулиар ч тэр 2020 оны сонгуулиар ч тэр энэ ЖДҮ гэдэг юм МАНаас салахгүй.ЖДҮчид өрсөлдөөд ч хэрэггүй.Хүрэлсүх өөрөө ЖДҮ нөхөр мөн шүү дээ
Зочин · 2019/04/16
МАН ТЭР ЧИГЭЭРЭЭ ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙН БИЗНЕСИЙГ ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙЧИД ЯАЖ ГАРАХ ЮМ БЭ.
Зочин · 2019/04/15
ЖДҮ ийн хулгайг зохион байгуулагч Хүрэлсүхийг Хэнтийн сонгогчид нөхөнсонгуульд арай сонгож шившиг болохгүй л байгаадаа. Наад МАН ын хулгайчид чинь улайран дайрч, ичихээ байсан шүү сонгогчид оо!!!
Зочин · 2019/04/15
Хөлдүү өөрөө дэвшиж унахгүй яагаав