Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар дэлхийн нэр хүндтэй продюссер, “Darkman” рекордсыг үүсгэн байгуулагч Дуучин Нана өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 1-нд 19:00 цагаас "Remember the Time" тоглолтоо "UB Palace”-ийн концертийн их танхимд Монголын фэнүүдтэйгээ нэгэн үдшийг доргио өнгөрүүллээ.

Тэрбээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон дуунуудаасаа Монголын тайзнаа зөвхөн монголын үзэгчдэдээ толилуулсан юм.  Дуучин Нана 1990-ээд оныг байлдан дагуулагч ХБНГУ-ын хөнгөн хөгжмийн урсгалыг дэлхийд таниулсан алдарт дуучин, ая зохиогч, дижи, продюссер.

Монгол фэнүүд нь түүний тоглолтыг тэсэн ядан хүлээж байсан нь тоглолтын үеэр мэдрэгдэж байлаа. Учир нь тэд домогт дуучнаар “Lonely”, “Тоо Миch Неаven" зэрэг дууг хэдэнтээ дахиулаад авсан. 

Нана тухайн цаг үеийн залуусын амьдралд гайхалтай дурсамжийг бүтээж мөнхөлж чадсан нэгэн. Энэ удаа ч мөн адил үзэгчдийн дурсамжийг сэдрээсэн гайхалтай тоглолтыг үзэгчдэдээ мэдрүүлсэн юм.

Дашрамд дуулгахад, Дуучин Нанаг цэцгийн баглаагаар угтсан н.Удвал охинд баярласнаа хэлээд дараа дахин Монголд ирэхдээ зөвхөн түүнээс цэцэг авна хэмээн захисан шүү. Тэрбээр Монголд үлдсэн 26 мазаалайн төлөө тайзнаа алхаж буйдаа үнэхээрийн баяртай байсан юм.

Ингээд уншигч та бүхэндээ "Remember the Time" тоглолтын гэрэл зургийн сурвалжлагыг толилуулья.

























































































































































 

Гэрэл зургийг М.Гантулга

Д.Ана