"Рио Тинто"-гийн удирдлагууд Оюутолгойн гэрээг өөрчлөхгүй гэжээ
2019/05/06
"Рио Тинто"-гийн Зэс, очир эрдэнийн группийн тэргүүн Арнауд Суарат Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ. "Рио Тинто"-гийн удирдлагууд энэ асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах хүсэлт тавьсан байна. Харин УИХ-ын даргын өмнөөс Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир тэдэнтэй уулзжээ.
Энэ үеэр "Рио Тинто" группийн удирдлагууд "Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь эзэмшигчдийн гэрээ, Дубайн гэрээнд нэг ч цэг таслал, үг өгүүлбэрийн өөрчлөлт оруулахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Ийнхүү Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал ирэх өдрүүдэд улстөрийн хүрээнд нэлээд шуугиан дагуулах нь тодорхой болчихлоо. УИХ энэ долоо хоногт Оюутолгойг шалгах ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэх товтой байна. Түүнчлэн АТГ-аас Оюутолгойд хийсэн шалгалт, Аудитын байгууллагаас Дубайн гэрээнд хийсэн шалгалтын дүгнэлтээ мөн УИХ-д хүргүүлээд байгаа билээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Т.Сайхан
zochin · 2019/05/07
teneg turtei yaltai bilee ter gereeg ni tsutslaad hurungu oruulsan bolon gereenii aldagdal nuhun tulburiig ni tuluud yavuulaaraidaa hunii hurungiig uren taran hiij toglood hurungu oruulagchdaa deeremdej huuguud uursduu bayajad suuhiimdaa heden darga nertei dongionuud ni neg bol buur gadniihniig orhiig horiglood hilee haamaar yumdoo amar zugeer uursduu gadaad yavhaa bolih heretgtei
Иргэн · 2019/05/06
Монгол улс л юм бол эд баялагаа хэрхэхээ мэдэх л ёстойдоо?! Болохгүй бол явцгаа л гэх хэрэгтэйшдээ?!
Зочин · 2019/05/06
Гэрээ өөрчилөхгүй бол манайхаас гар өөр яриа байхгүй газар хөдөлгөөд амиар чинь тоглоно шүү удирдлага нэртэй хулгайч нараа.