Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол Улсыг орхин гарлаа
2019/05/23
Энэ оны гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гүйцэтгэх ажиллагаа явуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулж, цагдан хорьсон. Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгасан ба Д.Эрдэнэбилэг нарыг ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулж байгаад гуравдугаар сарын 7-ны өдөр үндэслэлгүйгээр хорьсон хэмээн батлан даалтад гаргасан байдаг.
Улмаар өнгөрсөн хугацаанд явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үеэр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг дахин цагдан хорьж, шалгах үндэслэлтэй хэмээн үзэж, прокуророос цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлээд байсан.
Ингээд тавдугаар сарын 21-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцэх шүүх хурал эхэлсэн ч тэдний өмгөөлөгч Н.Нямдорж, шүүгч Х.Идэрээс татгалзсан учир хурлыг хойшлуулсан. Улмаар Д.Эрдэнэбилэг нарыг хорих эсэх асуудлыг өчигдөр буюу тавдугаар сарын 22-ны өдөр дүүргийн ерөнхий шүүгч хэлэлцэж, шийдвэрлэх чигтэй байсан ч хурлын товыг тогтоогүй юм. Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар Д.Эрдэнэбилэг нь мөрдөн байцаагч нарыг дарамталж байсан гэх ба шүүгч нар мөн дарамтад орсны улмаас хэргийг шийдвэрлэхээс татгалзсан бололтой.
Ийнхүү хууль, шүүхийн байгууллагынхныг илтэд үл тоон, дарамталж буй Д.Эрдэнэбилэгийн ард Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаа гэдэг таамаглал бий. Учир нь, Ц.Элбэгдорж нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгтэй ойрын харилцаатай гэх ба Худалдаа хөгжлийн банкны хувьцааг халхавчтайгаар эзэмшдэг гэгддэг. Мөн тэрбээр Ерөнхийлөгч байх хугацаандаа Д.Эрдэнэбилэг нарт ашигтай шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Түүний цаана маш их хэмжээний санхүүгийн асуудал байгаагаас гадна улсын хууль зөрчсөн хэд хэдэн ноцтой асуудал сөхөгдсөөр ирсэн.
Хамгийн сүүлд гэхэд, Д.Эрдэнэбилэг нарыг батлан даалтад гаргах асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нөлөөлсөн гэдэг мэдээлэл бий.
Түүнчлэн энэ удаад ч мөн тэднийг хорих эсэх асуудалд нөлөөлж байгаа гэдгийг хэлэх хүмүүс хуулийн хүрээнийхэн дунд байна. Тиймдээ ч Д.Эрдэнэбилэг нарыг яллагдагчаар татаж, дахин цагдан хорих тухай асуудал яригдаж эхэлмэгц Ц.Элбэгдорж Монгол Улсыг орхин гарсан байна. Ингэхдээ тэрбээр Худалдаа хөгжлийн банк болон Д.Эрдэнэбилэг нарын асуудал ирэх долдугаар сар гэхэд шийдэгдэнэ хэмээгээд түр хугацаанд асуудлаас хол байх талаар ойр дотныхондоо ярьсан тухай эх сурвалжийн мэдээлэл байна.
Эх сурвалж: www.Zindaa.mn
Зочин · 2019/05/24
Элбэгдоржийн монголд байгаа бүх хөрөнгийг нь битүүмжилж хураа эх орноо зарж урвасан новш урвагчидад үхэлээс өөр арга байдаггүй өөр шийтгэлч байхгүй тангараг өргөсөн цэрэг биз дээ
Зочин · 2019/05/24
Зориг ард түмэнтэйгээ хийсийн шүү малаа
Zochin · 2019/05/23
Har gert orohoo medeed biye emchluuleed ireh bolov uu?
Зочин · 2019/05/23
Д.Эрдэнэбилэг нарыг яллагдагчаар татаж, дахин цагдан хорих тухай асуудал яригдаж эхэлмэгц Ц.Элбэгдорж Монгол Улсыг орхин гарсан байна. Ингэхдээ тэрбээр Худалдаа хөгжлийн банк болон Д.Эрдэнэбилэг нарын асуудал ирэх долдугаар сар гэхэд шийдэгдэнэ хэмээгээд түр хугацаанд асуудлаас хол байх талаар ойр дотныхондоо ярьсан тухай эх сурвалжийн мэдээлэл байна.
Зочин · 2019/05/23
энэ таврагадорж үнэн гайтай хулгайч зүгээр л монголоор тоглочих юмаа ямарч их мөнгөтэй юм сард хэдэн удаа гадаадад зугаалаад ану-гийн гар хөл болсон хөгийн новш.
Зочин · 2019/05/23
ХХБ гээд байвал Женко араас нь зугтахан дээ
Зочин · 2019/05/23
Юу солиороод байгаа тролл вэ!
Зочин · 2019/05/23
Тарвагадорж=Нямдорж евеег Зоригийн аллагын захиалагч хэргээр нь огцруулж шалгаачээ!!!
Зочин · 2019/05/23
Ардчилал, эрх челее Монголчуудад авчирсан Элбэгдоржийг дэмжиж байна!!!
Зочин · 2019/05/23
Тарвагадоржоо монголын хэрэг л хийсэн бол чамайг хаан ч байсан авчирж шударга шүүхээр оруулах болно чи монгол улсад их гай болсон хулгайч даа
Монгол · 2019/05/23
Гутлаа тослоод зангиагаа зүүгээд хүлээж байх яасан юм бол. Бас л хошгоруулж дээ.
Зочин · 2019/05/23
Ардчилал, эрх челеений эцэг Элбэгдоржийг бvv гvтгэ!!! Эрдэнэбилэг Элбэгдоржтой холбоогvй, харин Жэнкогийн жолооч!
Зочин · 2019/05/23
Энэ яваад хаа холдохов дээ.