Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулан бүтээсэн тайз, дэлгэцийн бүтээл үзэгчдийн хүртээл болсон. Түүний тухай бүтээсэн "Харанхуй хад" нэртэй кинонд нь залуу жүжигчин Г.Баярхүү тоглож олны танил болсон. Тэрбээр өмнө нь "Луйвар" кинонд тоглож байсныг дэлгэцийн бүтээлийг алгасахгүй үздэг хэн бүхэн танина. 

Жүжигчин залуу  цагдаагийн академийг төгссөн бөгөөд мэргэжлээрээ хэсэг ажиллаж байгаад өөрийн сонирхлын дагуу жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн гэдэг.  Тун удахгүй олон ангит дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулах биз ээ. Түүний бүтээсэн Их зохиолчийн дүр үзэгчдээс шаггүй сайн үнэлгээг авч чадсан гэдэг. Заяаныхаа ханиар мэргэжил нэгт  "Шинэ үе" продакшны залуу жүжигчин Х.Отгонтунгалагийг сонгосон. Хосууд өдгөө хоёр хүүхэдтэй билээ. Ингээд жүжигчин Г.Баярхүүгийн гэр бүлийн аз жаргалтай агшинг гэрэл зургаар хүргэж байна.

О.Ариун