Огцрохоороо өвдөж, огцруулахаараа эдгэсэн Ж.Батсайхан
2019/06/28
Хамаг бүдүүн болон хурган дарга нар чөлөөлөгдөхөө мэдэх үедээ өвдөөд алга болдог жишиг тогтоод удаж байгаа. Энэ жишгийг тойроогүй дайраад гарсан хүн бол НИТХ-ын төлөөлөгч, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга асан Ж.Батсайхан юм.
Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх сургаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан чамгүй удаан хугацаанд өвдсөн. Үүндээ тэрбээр ихэд өс санасан бололтой. Өчигдөр /2019.06.27/ болсон НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаанаар Засаг дарга С.Амарсайханд өс зангидаж огцруулна хэмээн сүрийг үзүүлэв. Гэвч түүний үзүүлсэн сүр өөрийг нь муухай харагдуулж нэр хүндийг нь унагаж орхисон аж. Учир нь тэрбээр огцрохоороо өвдөж, огцруулахаараа эдгээд гараад ирсэн түүний энэ үйлдэл улс төрийн соёл, ёс зүйгүй муухай харагдуулсан.
Ингэж бодох үндэслэлийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилчид гаргасан. Хэрвээ уншигч та санаж байгаа бол саяхандаа нийслэлээс ажил хүлээлцэхээр очсон албаны хүмүүсийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрынхан муухайгаар хөөж, төр түмэндээ үйлчлэхгүйгээр улс төржиж, төрийн албан хаагчийн нэр хүндийг шалаар нэг унагасан. Мэдээж энэ үеэр Ж.Батсайхан өвчтэй байж таарсан.
Харин улс төр хийх болохоороо “гол дүр”-д тоглож байгаа нь үнэндээ муухай харагдуулсан.
Асуудлын гол нь хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг ухаараагүй мөнхийн дарга суух сонирхолтой энэ мэт хурган дарга нарын энэ мэт үйлдэл Монголын төрд ахин гарахгүй Ж.Батсайханаар дуусаг ээ.
Самдан · 2019/06/28
АХЫН ДҮҮ ИНГЭЖ БОДОХГҮЙ.ЯВАХ Ч ҮГҮЙ.УХААЛАГ БАЙ
matilda · 2019/06/28
Үнэн тэнэг гар даа · 2019/06/28
Ёстой тэнэг амьтан билээ. Одоогийн залуус бүгд ийм тархины саажилттай төрчихсөн юм уу. Яанаа залуу үе маань оюуны хомсдолтой болчих гэж
зочин · 2019/06/28
ингэж тэнэгтэж хар зарын авгай шиг орилж байхаар үнэхээрийн болохгүй байгаа баримтыг нь төрийн хар хүн шиг гаргаж тавих хэрэгтэй л дээ. Намын мөрийн хөтөлбөр нь биелээгүй бол хариуцлага тооцох санал гаргаж, мөнгө идсэн бол баримттай нь тавих
Зочин · 2019/06/28
ямар муухай харагдав аа. олон авгай нар хар зах дээр бгаа аятай. энэ батсайханыг шалгах хэрэгтэй.
Хотын иргэн · 2019/06/28
Естой тэнэг нехер Нохой ч тоохгуй
Бат · 2019/06/28
Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо