Залуусын хайр дурлал, анд нөхдийн үнэнч үерхэл, хязгааргүй хүсэл мөрөөдлийн тухай үзүүлсэн “Анхны үнсэлт” мюзикл МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нарын гол дүрд нь тоглосоноор 3 сарын 7,8,9-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа амжилттай тоглогдлоо. Ийнхүү монголын жүжгийн урлагт тэсрэлт хийж дуучид хөгжимчид нь тайз нь дээр 100% амьдаар тоглож үзэгчдэд жинхэнэ амьд тоглолтыг мэдрүүлсэн тус мюзиклын ерөнхий ивээн тэтгэгчээр “Альфред Ровланд” бренд ажилласан юм. Тодруулбал “Дизайн концепт” ХХК-ны санаачлагаар “Альфред Ровланд” брендийг монгол ямааны сайн чанарын цэвэр ноолуураар Монгол, Английн шилдэг дизайнерууд хамтран бүтээдэг ба монгол ноолуурын чанартай тансаг байдлыг Англи төдийгүй дэлхийд суталчилан таниулах их үйлсийг түүчээлэн яваа энэхүү гайхалтай хамт олон тус мюзиклыг ивээн тэтгэж дэмжин ажиллажээ.

    “Альфред Ровланд” бренд нь “Эвсэг” ХХК-тай сүүлийн гурван жил хамтран ажиллаж байгаа бөгөөд Эвсэг кашмерийн үйлдвэрийн дэргэдэх “Cashmere World”  худалдааны төв болон салбар дэлгүүрүүдээр хулдаалагдаж монголын худалдан авагч нарт хэдийнээ хүрч эхэлсэн юм. Цаашдаа Англид төдийгүй дэлхийн зах зээлд Монголын ноолуур болон дизайнеруудын нэрийг гаргахаар ажиллаж буй тус брендийн хамт олондоо мюзиклын уран бүтээлчид баг хамт олны өмнөөс халуун талархал дэвшүүлье.