C.Баярын шинэ номын нээлтийн зочид
2019/07/06
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын “Жаран хоног, “Жаран"-ы бутархай” номын нээлт Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх "Сөүл" ресторанд баасан гарагт боллоо.
НЕПКО хэвлэлийн газраас эрхлэн гаргасан номын тухай тус хэвлэлийн газрын захирал, Төрийн шагналт нийтлэлч Б.Баабар, редактор, хошин нийтлэлч, Төрийн шагналт Б.Цэндоо нар танилцуулж, ёслолд С.Баярын урьсан "Баабар.мн" сайтын гишүүн, нийтлэлч Төрийн шагналт, МУСГЗ шог зохиолч Ц.Доржготов, МУСГЗ, сэтгүүлч Б.Ганболд, МУСГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг, Улсын баатар С.Бат-Үүл, нийтлэлч Д.Баярхүү, Элчин сайд, нийтлэлч Г.Батсүх, Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам зэрэг хүмүүс ирсэн байв.
“Жаран хоног”, “Жаран бутархай” номын зохиолч С.Баяр өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Энэ ном бүтэхэд олон жилийн хугацаа зарцуулсан. Санаанд ямар нэгэн зүйл орж ирэхэд тухай бүрт нь тэмдэглээд л явдаг байсан. Халаасанд сул задгай мөнгө шиг шажигнаад байдаг байсан гэх үү дээ. Хэзээ нэгэн цагт халаасан дахь задгай мөнгөө бүхэлдүүлж, ном гаргана гэсэн бодол байсан. Би ном бичдэг бус уншдаг хүн байсан бол өнөөдөр "Жаран хоног”, “Жаран бутархай” номын ард гарлаа. Сэтгэгдэл сайхан байна.
Гэхдээ халаасанд дахиад задгай мөнгө үлдсэн. Номд багтаах гэсэн боловч олон зүйлийг хамж шимээд нийтлээд яах вэ гэж бодоод хассан. Тэгэхээр энэ дайны задгай бутархай мөнгө яваа. Түүнийгээ хэзээ нэгэн цагт бүхэлдүүлж гаргана. Ямартай ч оршил нь 60 хоног биш байгаасай л гэж хүсч байна. Оршил нь гэрэл гэгээтэй байгаасай.
Өчигдөр УИХ-ын нэг гишүүн зурагтаар “Стандарт банктай холбоотой Жастын Ш.Батхүүгийн хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр үгсэн хуйвалдсан. Үүнийг шүүх авч хэлэлцэхгүй байна” ухааны зүйл ярьж байна лээ. Сонсоод чихэндээ итгээгүй. Би ам булаацалдсан маргаанд оролцоод байдаг хүн биш. Гэхдээ өнөөдөр шоронд орсноос биш шороо үмхчхээгүй байна. Тиймээс цаашдаа олны анхааралд байдаг, олны дунд яригдаад байдаг сэдвүүдийн талаар тус тусад нь эсхүл нийлүүлээд нэг ном бичнэ гэсэн бодол бий. Ямартай ч монголын түүхэнд хар өдөр гэж нэрлэгддэг долдугаар сарын 1-ний үйл явдлаар ном бичнэ. Мөн “Жаран хоног”, “Жаран бутархай” номыг үргэлжлүүлэн бичихийг ч хичээнэ” гэлээ.
Huvsgul · 2019/07/09
Bayar mundag shuu. 2004,2008 onii songuuliin daraa 2 tom nam evsehees uur gartsgui baisniig sanaach UHER nuudee... Zasgiin gazraa baiguulj chadahgui heden Sar bolloo doo........ MANAN gedeg ner tomiyo namaasaa jiigdsen matriin nulimas N. Enhbayariin huviin surtal uhuulgiin mashin TV9 zuragtiin buunii nohod hulsnii setguulch nariin hiisen ajil. Ard tumneeree munch ih togloh yum daa..........JENCO aria l bush ee... Chamd sanalaa ugdug bi yamar teneg ve...... Hehe..... Elbegdorj shig erunhiilugch MONGOLD dahij hezee ch turuhgui ni dee.
зочин · 2019/07/08
манайхан өөрөөсөө илүү хүнд их атаархах юмаа С,БАЯР шиг зангарагтай хүн ховор шүүдээ буруу зүйл байгаа л байх яаж ч муулсан толгой нь одоо байгаа төрийн гурван өндөрлөгөөс төө илүү
Зочин · 2019/07/08
СОНИРХОЛООРОО ЦУГЛАРАГ
зочин · 2019/07/08
БАТҮҮЛ ТӨРСӨН ДҮҮ НЬ ГЭСЭН ҮНЭ ЮМ БАЙНА ДАА
Зочин · 2019/07/07
гал хамууд цугласан бна ер нь энэ хэдэн шүүгчийн сургаар энд ч ном гэж дээ тэмдэгллийн дэвтрээ хэвлүүлээд энхсайхан ч ээж эмээгээ дурсаад батүүл ч ардчилалаа яриад за тэгээд ардчилсан оронд ч гэмт хэрэг хийсэн бол ял авдаг л биздээ хулгай луйвраа ардчилал гэдэг юм бол тэрний хэрэг алга
ta nar uheh yaltai · 2019/07/07
CHI YAAAH GEJ BID NARAAS TOM HULGAI HIIVEEEEEE BAT-UUL TA HOYOR AAV NEGTEI EEJ ONDOOTOI ULSUUD GESEN UUGEEREE TURII BARIJ ELBEGEETEI OIRTOJ MONGOLIIN ARD TUMNEES HAMGIIN TOM LUIVAR HIISEN ULSUUD GESEN TA NAR
Зочин · 2019/07/06
угаасаа таарсан гарууд гарсан байгаа хэр удахнуул гэхээс ооркууд ойлгож амаа барих гэсээр байтал нь сонгууль боллоо
Зочин · 2019/07/06
Юу л болж байна даа. Хэнийг сонгоод байдаг малууд вэ. Бид чинь
Цуглуулга · 2019/07/06
Жинхэнэ Монголыг муужруулагсад нарын набор (цуглуулга гэдэг бил үү) байна шүү дээ. Өөрсдийнхөө хармааг овоо түнтийлгэсэн нөхөд дөө.