Монгол "Ардчилсан улс" гэх тодотголд ороод 30 жилийн нүүрийг үзэж байгаа. Гэсэн хэдий ч эрх чөлөө гэж хашгирах атлаа "үүрэг, хариуцлага" ухамсарлах хүн алга. Улс төрчдөөс эхлээд жирийн иргэн хүртэл өөрийнхөө үүрэг, хариуцлагаа умартана. 

Ардчлалын буянаар чөлөөт нийгэм бий болсон хэдий ч хээл хахуулиа дийлэхээ больсон. Авлигын эсрэг сүлжээнээс Монгол Улсын авлигын орчинд хийсэн дөрөв дэх удаагийн үнэлгээний тайлангаа танилцуулав. Тэд “Монгол Улсын авлигын орчинд улс төрийн нөлөө их байна. Монголд том хэмжээний авлига газар авчээ.  Энэ нь маш том асуудал болж байна. Тиймээс Монгол Улс энэ чиглэлд анхаарах хэрэгтэй гэдэг зөвлөмжийг өгч байна. Мөн төрийн албаны тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, цалин урамшууллыг ил болгох хэрэгтэй” гэдгийг онцлон зөвлөмждөө тусгажээ.

Авлигын эсрэг сүлжээний тайланд дөрвөн гол асуудлыг сонгон авч судалсан байна.

-Нэгдүгээрт, Авлигын эсрэг бодлогын орчин

-Хоёрдугаарт, Авлигаас урьдчилан сэргийлэх 

-Гуравдугаарт, Авлигын гэмт хэрэгт хүлээлгэж буй байдал

-Дөрөвт, Улс төрийн намын санхүүжилт.

Уг судалгааны үр дүнгээс манай улсад нийтдээ 29 зөвлөмж өгөв. Үүнийг Засгийн газар хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Дүн шинжилгээг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Авлигаас урьдчилан сэргийлэх ажилд монгол улсын "АТГ сайн ажиллаж байгаа" үнэлгээг өгөв. АТГ-т улс төрийн дарамт шахалт их байна. Мөн төрийн байгууллагуудаас хамтран ажилладагүй. Хэт их улс төржсөн гэдгийг авлигын сүлжээнээс онцлон дуулгав.  Энэ нь улс төрийн хамааралтай томилгоонууд хийгдсэн гэсэн юм. Хэдийгээр төрийн албаны шинэ хууль бий болсон хэдий ч мэргэжлийн төрийн албатай болохыг зөвлөн анхааруулсан. Төрийн албаны тогтвортой байдал, өрсөлдөх цалин хөлсийн урамшууллыг ил болгох хэрэгтэй. Төрийн өндөр албан тушаалтны ХОМ-ыг батлан магадлах тогтолцоо алга. Шүгэл үлээгчдийг хамгаалах хууль зүйн орчин байхгүй байна. 

Түүнчлэн шүүгчийн томилгоо болон прокурор, хууль сахиулах байгууллагад улс төрийн нөлөө их байна.  Үүнийг арилгаж, төсөв санхүүгийн хуваарилалтыг багасгажээ. Орон тоо дүүрэн биш. Ил, тод тогтолцоог нэвтрүүлэх нь нэн чухал. Прокуроруудын бие даах байдал нь хумигдсан. Прокурорын албаны удирдлагыг томилоход Ерөнхийлөгчийн нөлөө хэт их байна. Үүнийг хязгаарлах хэрэгтэйг цохин хэлсэн юм. 

Ийнхүү манай улсад хийсэн авлигын тайлан үнэлгээгээр улс төрийн оролцоо хэт их байгаа нь нотлогдов. Ерөнхийлөгч үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан өргөн бариад байгаа. Уг хуулийн төсөлдөө шүүийн тогтолцооний талаар дурьдахдаа, 

Шүүхийн тогтолцоог засаг, захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгжийг дагуулан тогтоож байгаа нь төрийн үйлчилгээний нэг төрөл болох шүүхийн үйлчилгээг оновчтой, хүртээмжтэй байлгахад гол саад тээг болж байна. Шүүхийн ачааллыг жигдлэхэд саад болж байсныг зохицуулах санал орууллаа. Шүүхийг засаг захиргааны нэгжийг дагуулж бус тойргоор уян хатан байгуулах нь нэмэлт санхүүжилт шаардахгүй, цэвэр зохион байгуулалтын ажил байх юм.

Шүүхийн сахилгын хороо байгуулах нь шинэ санал юм. Сахилгын хороо бол Шүүхийн ерөнхиий зөвлөлд одоо байгаа Мэргэжлийн хороо, Ёс зүйн хороо гэсэн бүтцийг нэгтгэсэн, бие даасан бүтэц бөгөөд үндсэн үүрэг нь сахилга алдсан шүүгчдэд итгэл үзүүлэх эсэх асуудал байх болно.

Шүүгчийн хараат бус байдлыг хангах, сахилга хариуцлагыг нь дээшлүүлэх чиглэлд Улсын Их Хурлаас багц хууль батлан хэрэгжүүлсэн боловч шүүгчид хариуцлага хүлээлгэх оновчтой тогтолцоо өнөө хир бүрэн бүрдээгүй гэж үзэж болохоор байна.

Хэдийгээр шүүгчид ёс зүйн болон боломжит бусад хариуцлагыг хүлээлгэх чиг үүрэг бүхий Шүүхийн ёс зүйн хороо ажиллаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө нь туйлын хангалтгүй  байна. Тухайлбал, Шүүхийн ёс зүйн хороо сүүлийн таван жилд буюу 2014-2018 онд давхардсан тоогоор нийт 1706 шүүгчид холбогдох 1135 гомдол хүлээн авч шалгаснаас 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд сахилгын хэрэг үүсгэн шалгаж, нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч түүний 80 орчим хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болжээ. Энэ хугацаанд 1135 гомдлоор ердөө 14 шүүгч л шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээсэн байна.

Иймд шүүхийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны болон ёс зүйн зөрчлийг  шалган шийдвэрлэх ажиллагааг Шүүхийн сахилгын хороонд бүрэн харьяалуулж, сахилгын хорооны магадлалыг аль нэг тал эс зөвшөөрсөн тохиолдолд давж заалдах ажиллагааг салбар хуулийн хүрээнд улам боловсронгуй болгож, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ердийн журмаас ялгамжтай байдлаар тогтоох шаардлагатай байна. Мөн мэдлэг, чадвартай, ёс зүйтэй мэргэжилтнийг шүүгчээр ажиллуулахын тулд төрийн албанд хэрэгждэг зарчмын дагуу шүүгчийг туршилтын хугацаагаар томилж ажиллуулах шинэ жишиг тогтоох нь зөв гэж үзэж байна хэмээн тусгасан юм.