Улс оронд өрнөсөн үйл явдлын тоймыг хүргэж байна.

Улс төр:-чид нэгэн нэгнээ гүтгэх байдал хэрээс хэтэрсэн гэгдэх болсон. Шүүхээс  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхий Сайд асан Н.Алтанхуягийг гүтгэж, худал мэдээлэл тараасан болохыг тогтоосон байна. Тодруулбал  Ц.Элбэгдоржийн телевизээр ярьсан "Н.Алтанхуяг өөрөө өөрийнхөө Засгийн газрыг огцруулах санал гаргаж өгөөч гэж өргөдөл барьж орж ирсэн" гэдэг нь худал байсан аж. Илүүг эндээс уншина уу 

Нийгэм: Манай улсад хүнсний аюулгүй байдаар сөхөөд ч нэмэргүй болж, бүүр хяналтаас гарсан бололтой. Нийтээрээ хоолны хордлогод орохгүй гэсэн баталгаа ч алга. Өнөөгийн нийгэмд найман сартай балчираас эхлээд наян настай буурай хүртэл хоолны хордлогонд орох өндөр эрсдэлтэй байна. Сургуулийн хүүхдүүдийн "Үдийн цай" нэрээр хордуулсаар байхад "томчуудынх хоолноос шавьж, жоом гарсан ч үл ойшоодог цаг үед бид амьдарч байгаагаа яах вэ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Манай улсад өсвөр насны хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа нь нэн тулгамдсан асуудал болоод байна. Тодруулбал, сурч боловсрох насан дээрээ "ээж" болж байгаа нь аюулын харанга дэлдлээ. Өсвөр насныхны жирэмслэлтийн асуудал ганцхан манай улсад төдийгүй олон улсын өмнө тулгамдсан асуудал болжээ.

Жил ирэх тусам өсвөр насны охид жирэмсэлж, хүүхэд төрүүлэх нь нэмэгдсээр байна. Эрт үедээ төрсөн ээж сэтгэл зүйн хувьд хямрах, цаашдын сурах боломж бололцоо нь хязгаарлагдаж, нийгмээс өөрийгөө тусгаарладаг аж.  Энэ талаар эндээс уншина уу

Эдийн засаг: Үндэсний статистикийн хорооны танилцуулснаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны хоёрдугаар улиралд нийт 41.9 мянган ААН, байгууллага(ААНБ)-ын 675.9 мянган ажиллагчид хамрагджээ.

Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.2 (5.5%) мянгаар, өмнөх улирлаас 1.3 (3.2%) мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 39.5 (6.2%) мянгаар, өмнөх улирлаас 32.7 (5.1%) мянгаар тус тус нэмэгджээ. Аль салбарын цалин 135600 төгрөгөөр нэмэгдсэн бэ гэдгийг эндээс уншина уу

Бүх нийтээрээ бөөн бөөн өрөнд орсон өглөөг та бид өчигдөр угтлаа. Та биднийг төлөөлөн УИХ-д сууж буй гишүүд нэг л өглөө та биднийг бөөн бөөн өрөнд оруулав. Тодруулбал УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн зээл, тусламжийн асуудлыг хэлэлцэж батлав.

Ингэснээр та биднйи татварт төлсөн мөнгөөр дараах бөөн бөөн өр зээлийг дарах юм. Ингээд бүх нийтээрээ ямар өрөнд орсныг эндээс харцгаана уу. 

Спорт: Жүдо бөхийн холбооны удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ "уучлалт" гуйгаад огцорлоо. 

Монголын Жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Монголын жүдо бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, ардын багш О.Балжинням, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нар үүрэгт ажлаа өглөө. Тэд энэ сарын 11-нд албан ёсоор зарлаж, ард түмнээсээ уучлалт гуйсан юм. Монголын жүдо бөхийн шигшээ багийн тайлангийн хурал болсон бөгөөд энэ үеэр дээрх шийдвэрийг гаргасан гэв. Энэ талаар эндээс уншина уу