Аль салбарын цалин 135600 төгрөгөөр нэмэгдэв
2019/09/13
Үндэсний статистикийн хорооны танилцуулснаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны хоёрдугаар улиралд нийт 41.9 мянган ААН, байгууллага(ААНБ)-ын 675.9 мянган ажиллагчид хамрагджээ.
Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.2 (5.5%) мянгаар, өмнөх улирлаас 1.3 (3.2%) мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 39.5 (6.2%) мянгаар, өмнөх улирлаас 32.7 (5.1%) мянгаар тус тус нэмэгджээ.
Энэ үзүүлэлтийг өмнөх улиралтай харьцуулбал
- 320,000 хүртэлх төгрөгийн цалинтай ажиллагчид 4,500-аар
- 320,001-500,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5,600-аар
- 1,100,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2,200-аар
- 1,100,001-1,500,000 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 9,900-аар
- 1,500,001 ба түүнээс дээш төгрөгийн цалинтай ажиллагчид 12,200-аар тус тус нэмэгдсэн бол
- 500,001-700,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 1,800-аар буурчээ.
Ийнхүү тооцвол 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар нэг нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.6 (13.2%) мянган төгрөг, өмнөх улирлаас 3.3 (0.3%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Цалин өмнөх оны мөн үеэс 135,600 төгрөгөөр нэмэгдэхэд дараах салбаруудын цалин өссөн нь нөлөөлжээ.
- олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын дундаж цалин 276.3 (17.0%) мянган төгрөг
- барилгын салбарынх 211.3 (21.9%) мянган төгрөг,
- удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 201.9 (24.2%) мянган төгрөг
- үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 201.6 (19.4%) мянган төгрөг
- төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарынх 171.6 (19.7%) мянган төгрөг
- боловсролын салбарынх 168.5 (21.5%) мянган төгрөг
- хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарынх 166.9 (20.7%) мянган төгрөг
- уул уурхай, олборлолтын салбарынх 161.1 (6.5%) мянган төгрөг
- санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 143.3 (12.0%) мянган төгрөг
- урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх 139.0 (22.7%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Медиан цалин 842,857 буюу нийт ажиллаж буй 675.9 мянган хүний тал нь 842,857-өөс доош, тал нь 842,857 төгрөгөөс дээж цалинтай байгаа юм. Гэвч цалингийн хэмжээ ийнхүү өссөн ч бодит цалин буюу худалдан авах төдийлэн сайн нэмэгдээгүйү дараах зургаах харж болно. Тодруулбал, ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны II 2010 оны IV улирлаас 3.0 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 58.8 хувиар л өсжээ.