Улс төрчдийн шоу: УИХ тарна & тарахгүй
2019/09/23
Жил бүрийн намарт сөхөгддөг болсон сэдвийн нэг нь УИХ-ыг тараах асуудал. Энэ асуудлыг олонхи болсон МАН-ынхан дотроосоо нууцаар хуралдан гаргасан гэх. Уг нь жил хүрэхгүй хугацааны дараа сонгууль болох гэж байхад ийнхүү хугацаанаасаа өмнө тараан бутаргах нь хэнд ашигтай вэ.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг ид өрнүүлж байтал ийнхүү УИХ-ыг тараах асуудал сөхөгдөж байгаа нь эл хуулийг гацаах нэг оролдлого нь бололтой хэмээн хардах хэсэг ч байна. Нөгөөтэйгүүр, олны анхаарлыг УИХ-ыг тараана, тараахгүй гэдэгт сарниулж байгаад үндсэн хуулийг ард түмний санал асуулга явуулахгүйгээр батлах гэж буй юу. Эс бөгөөс шинэ бүрэлдэхүүн оруулж ирэн эцэг хуулийн өөрчлөлтийг батлуулахаар улайрах уу. Тун чиг эргэлзээтэй басхүү анхаарлаа сулруулж болохгүй үе ирээд байна.
Дор хаяж, 51 гишүүн УИХ-ыг тарахыг дэмжиж, гарын үсэг зурсны дараа тарна. Тэгвэл дараах гишүүд тарахыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ.
- Т.Аюурсайхан
- Ё.Баатарбилэг
- Х.Баделхан
- С.Батболд
- Б.Батзориг
- О.Батнасан
- М.Билэгт
- Х.Болорчулуун
- Ц.Гарамжав
- Д.Ганболд
- Ж.Ганбаатар
- Ц.Даваасүрэн
- Д.Дамба-Очир
- Б.Дэлгэрсайхан
- Б.Жавхлан
- Л.Мөнхбаатар
- Х.Нямбаатар
- Д.Оюунхорол
- Н.Оюундарь
- Л.Оюун-Эрдэнэ
- М.Оюунчимэг
- Б.Ундармаа
- Н.Учрал
- Ч.Улаан
- Ш.Раднаасэд
- Д.Сарангэрэл
- Б.Саранчимэг
- Я.Содбаатар
- Г.Солтан
- Д.Сумъяабазар
- О.Содбилэг
- А.Сүхбат
- Д.Тогтохсүрэн
- Д.Тэрбишдагва
- С.Чинзориг
- Ц.Цогзолмаа
- Д.Цогтбаатар
- Ө.Энхтүвшин
- Н.Цэрэнбат
- Н.Энхболд
- Б.Энх-Амгалан
- Ж.Энхбаяр
- Л.Энхболд
- Л.Элдэв-Очир
Ямартай ч УИХ тарвал ээлжит бус сонгууль явуулах нь тодорхой болж байгаа юм.
зочин · 2019/09/24
МАН-ын санал гэдгээр л УИХ тарах ёстой. Гишүүдээр гарын үсэг зуруулдаг нь буруу л даа. МАН л хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Гишүүдээр гарын үсэг зуруулж УИХ-ыг тараана гэдэг чинь МАН-ын л тактик шүү дээ. Манай нам УИХ-ыг тар гэж бодлого бариагүй. Манай зарим гишүүдийн л өөрсдөө л хийсэн шийдэл
Зочин · 2019/09/23
Өөрсдийнхөө сандал суудалд л их санаа тавих юм ард түмэн нь өрөнд баригдаж өтөнд идэгдээд ядуурал руу улам их шигдээд байхад үнэхээр л оркууд юм даа
Зочин · 2019/09/23
Нөгөө С.Жавхлан гэгч дуучин амьд уу? Энэ нөхөр "УИХ тар" гээд байдаг биш билүү?
huulch · 2019/09/23
NARANHUU YASAN BE DAHIJ CHAMD VARIANT BAIHGUI SHUU
зочин · 2019/09/23
Нөгөө УИХ-ыг тараая гээд л орилоод байдаг АН-ынхан хаачсан бэ, худлаа шоуддаг үхсэн хүүрнүүд шүү. Жинхэнэ өөрсдөө л хувалз шиг чимээгүй үлдэхийг хүсч дээ