Энэ долоо хоногт их л шуугиан дуулиантай өдрүүд өнгөрч байна. 

Улс төр  УИХ-ын дэд дарга, гишүүн агсан Г.Батхүү Төрийн ордонд болсон архидан согтуурлын үеэр харамсалтайгаар амиа алдсан ноцтой асуудал гараад хагас жил болох гэж байна. Энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллага хуулийн дагуу шалгаж байгаа талаар Хууль зүйн сайд Ц.Нямдорж болон албаны эх сурвалжууд мэдээлдэг.  Төрийн ордонд архи дарсыг авдар саваар нь оруулчихаад байхад түүнийг хянах үүрэгтэй Төрийн тусгай хамгаалалтын газрынхан огт мэдээгүй байсан байж болох уу? Хэрвээ хэн нэгэн этгээд тэсрэх бөмбөг оруулсан бол яана?! Бас л мэдээгүй гээд ангайгаад сууж байх уу? илүү ихийг эндээс уншина уу

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэй хэсэг нөхөд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод “Оюу толгой”-н “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-н гэрээнд гарын үсэг зурсан.  Төлөвлөгөө нэртэй энэ гэрээг товчхондоо “Дубайн гэрээ” юм. Удалгүй энэхүү гэрээг Монголын талд ашиггүй улам өрөнд оуулсан гэрээ болсон гэж судлаачид шүүмжилсэн.   Дубайн гэрээг бүрэн эхтэй нь эндээс танилцаарай.

Нийгэм Шинээр мөрдөж байгаа эрүүгийн хуулинд асар олон цоорхой байгаа талаар бид мэдээлсээр байгаа билээ. Тухайлбал шинээр мөрдөж байгаа Эрүүгийн хуулиас Мөрийтэй тоглох гэсэн хэсгийг авч хаяад Зөрчлийн хууль руу “чихсэн”. Ингэхдээ тоглодог хүмүүсийг нь эрхлүүлж хариуцлагаас чөлөөлж зөвхөн зохион байгуулагчийг нь торгоод л өнгөрдөг болсон. Энэ талаарх өдрийн сурвалжлагыг эндээс уншина уу

Үдийн цай: Хярам, хоёр ширхэг печениэс ямар илчлэгийг хүүхэд авах вэ? сайд аа!!! Гэвч өнөөдөр үдийн цай нь хоол болж амжаагүй байтал "хор" болсоор байгаа нь харамсалтай. Ирээдүй болсон үрсийн ходоодыг хордуулж байгаагаа хэзээ зогсоох вэ, БСШУЯ-ны сайд аа?

Хаан банкны АТМ Монголдоо л дэвшилтэд технологтэй гэдгээрээ бусад банкнаас давуу талтай байгаа билээ. Өөрөөр хэлбэл Хаан банкны карттай хэн бүхэн заавал банк орохгүйгээр АТМ-аар банк дотроо гүйлгээ хийх, өөрийн данс руу мөнгө хийх зэргээр цаг зав хэмнэж байгаа. Гэвч тухайн дэвшилтэд технологи нь “алдаа заасны” улмаас иргэд ялтан болсоор байна. Илүү дэлгэрэнгүйг эндээс 

Эдийн засаг: Буцаан олголт нэрээр иргэдийн халаасыг нимгэлж буй ибаримтыг зогсооё НӨАТ гэж сугалаагаар ард түмний тархийг угааж иргэдийн халаасыг нимгэлэх зальжин аргыг төрийн түшээдүүд сэтгээд ажил хэрэг болгоод хэдийнээ дөврөн жилийн нүүрийг үзжээ. Эхэндээ ч буцаан олголтоо оны сүүлд авна гэхээр баярлаж басхүү азтан болох арга мэхэнд нь хууртсан иргэд өдгөө ч бий.

Спорт: Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Тайландад үргэлжилж байна.  Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-д жин өгсөж өрсөлдсөн ОУХМ М.Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг өргөж, хүрэл медаль хүртэж олны бахархалыг төрүүлээд байна. Огцом өргөлтөөр алт, мөнгөн медалийг 111 кг өргөсөн БНСУ-ын Ли Жи Ён , Ким Су Хён нар хүртэв. Илүү дэлгэрэнгүйг эндээс 

Урлаг:  "Чи над шиг дурлаж чадах уу" тоглолтоо гитарчин Өөжгий фэнүүддээ толилуулахад 6 хоног үлджээ. Тус тоглолтонд Никитон, Мотив, 4men зэрэг хамтлагууд, Харангын Лхагваа, Монголын поп хөгжмийн гайхамшигт дива нар болох Сараа, Ариунаа,Алтаа, Наран, Сэрчмаа, Анхмаа нар болон дуучин Одноо (The Lemons) Наагий, Наки, Энгүүн зэрэг энэ цаг үеийн сор болсон шилдэг уран бүтээлчид оролцоно.

Мөн Никитон болон Монголын шилдэг хөгжимчдөөс бүрэлдсэн амьд хөгжмийн баг энэ тоглолтын туршид бүх хөгжмийг хөгжимдөж, 100 хувь амьд дуугаралт, хөгжимчдийн чадварыг мэдрүүлэх юм.