Ч.Хүрэлбаатар: Ноцтой мэдээ... Цэцийн гишүүд ээ, арай ч дээ
2019/10/31
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн Их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэсэн тухай Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлсэн.
Тэгвэл энэхүү шийдвэр ямар ноцтой үр дагавартайг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудастаа бичээд байна.
Ч.Хүрэлбаатар энэ талаар... "Ноцтой мэдээ... Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ. Та нарын өнөөдрийн шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны татвар үгүй болж төсвийн орлого жилд 1.3 их наяд төгрөгөөр буурахад хүрч байна.
Товчхондоо Ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Арай ч дээ. Цэцийн өнөөдрийн шийдвэрийн дагуу Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой, Цайрт минерал зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болж байна. Ашигт малтмал уурхайн эздийн ӨМЧ боллоо, ард түмнийх биш, энэ бол тоглоом биш шүү. Арай ч дээ!
Худлаа байх гэж найдаад шийдвэрийг нь бүтэн цаг уншаад эцэст нь аргаа бараад үүнийг бичиж байна. Залруулчих боломжтой бол хэр баргийн зүйл дээр гоншигноод байдаг зангүй тул болгочих гээд л гүйнэ.
Ирээдүйн өв сан, тогтворжуулалтын сан зэрэг өрийг нь дарж, хуримтлал бий болгож байсан, мөнгө цуглуулж байсан монголын ирээдүйд хэрэгтэй сангууд бүгд будаа болж байна аа, сүүлийн 2 жилийн хөдөлмөр будаа болох нь. Цэцийн гишүүд ээ, арай ч дээ" гэсэн байна.
Zzz · 2019/10/31
Za ooroo ch neh shudarga hun bish bha,
иргэн · 2019/10/31
манай Төрийн байж байгаа Царай, ҮХЦ-ын гаргаж буй Шийдвэр нь Үнэн дээ, энэ байдлаараа Улс орон маань Хөгжинө Саарал жагсаалтаас гарна гэдэг ч Худлаа юм байна дөө,
ард · 2019/10/31
Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайчийг хамгийн түрүүнд Сангийн сайдаас огцруулаачээ.
ss · 2019/10/31
tsetsiin goshuud gej teneg nuhduud
Zochin · 2019/10/31
Uy hiisnee,yamar ur dagavar garahin naaduul chin medej oilgoh yamar ch ediin zasgiin bolovsrolgui humuus shuu dee
Зочин · 2019/10/31
Манай төрийн ажил хаана хаанаа нэг иймэрхүү л байгаа ш дээ. Дэндүү ялзарч байна даа...
Иргэн · 2019/10/31
Будааны хөгшчүүл буруу шийдвэр гаргачихаа юу. Хөгшин хөвөө тэмээнд нүүдлийн ачаа ачдаггүй л байхгүй юу. Хэрэггүй байгууллага. Татан буулга. Төсөв хэмнэгдэнэ.
Irgen · 2019/10/31
Unen uu!!!! Ye Tenger minx eh ornii minx gazar shoroog suidlen, altan delhiin amiig avahaar ulairch bui shunaltnuudiig nirgej hairlaach!!!!!!!!!