ОХУ-ын Бүгд Найрамдах Хакасия Улсын бизнесийн төлөөлөгчид 11 дүгээр сарын 6-7-нд Монгол Улсад айлчлах бөгөөд энэ үеэр Монголын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийнэ.
Уулзалтад тус улсаас барилгын болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг «ЛСТК-САЯНЫ» ХХК, «СолеВит» ХХК зэрэг бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоно. 
Бизнес уулзалт 11 дүгээр сарын 06-ны 14.30 цагт Улсын их дэлгүүрийн 7-р давхарт зохион байгуулагдах тул бизнес холбоо тогтоож хамтран ажиллах хүсэлтэй дотоодын ААН байгууллагуудыг идэвхитэй оролцохыг урьж байна. Уулзалтад оролцохын тулд 99049074 дугаараар бүртгүүлж болох аж.