УИХ-ын гишүүн М, Х нар мөрийтэй тоглож байгаад баригджээ
2019/11/04
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Моннис” компанийн байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд баригджээ.
АТГ-ын мөрдөн байцаагчид нийслэлийн прокурорын зөвшөөрөлтэй гэмт хэрэгт холбогдож байгаа нэгэн хүнийг баривчлахаар тусгай ажиллагаа хийсэн байна. Ингээд байгаа газрыг нь олж тогтоон баривчлах ажиллагааг хийжээ. Мөрдөн байцаагчид тус компанийн таван давхрын өрөөнд орох үед том ширээн дээр хөзөр, хясаа, их хэмжээний мөнгө байсан гэнэ.
Мөн УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн баривчлан саатуулах гэж байсан хүнтэй хамт мөрийтэй тоглоод сууж байжээ. АТГ-ынхан дээрх асуудлыг баримтжуулан Эрүүгийн цагдаагийнханд өгөөд байна.
Цагдаа нар дээрх хэргийг шалгаж байгаа эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Өөрөөр халбал, УИХ-ын хоёр гишүүн мөрийтэй тоглож байсан хэргийг цагдаа нар нам дараад өнгөрөөх гэж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байгаа юм.
Зочин · 2019/11/05
Мөнхбаатар, Мөнхбат, Мөнх-Оргил, Мурат, Мөнхцэцэг нар “М” Хаянхярваа, Хүрэлбаатар нар “Х” үсшээр эхэлж дээ.
Ийм л улс · 2019/11/04
Монгол ийм л улс шүү дээ
шаабар · 2019/11/04
Сэтгүүлчийг гоочлоод яахав. Ийм мэдээлэл олж авч чадсан бол харин ч магтмаар. Нэрний эхний үсгийг нь тавьсан байна. Өөр яах юм. хэн болохыг албан ёсоор зарлах эрх нь хуулийнханд л байгаа шүү дээ. Худлаа бол энэ 2 үсгээр эхэлсэн нэртэй гишүүд шүүх цагдаад гомдлоо гаргана л биз.
Ард · 2019/11/04
Гардуулсан бол халдашгүй дархан эрх хамаагүй шүү дээ шууд барих ёстой хүчнийхэн хуйвалдаж хуулийг завхаруулж байна уу сэтгүүлч шантааж хийж байна шууд нэрийг нь нэрлээж ээ үнэн юм бол худалаа бол өөрийг шалгаж шийтгээч ээ
зочин · 2019/11/04
ингэж худлаа хүн харлуулах гэж байхаар шудрага сэтгүүл зүй л юм бол нэрийг нь ил зарлаач,шантааж Өнөрөө гэж заваан хүүхэн ингэж цагаан толгойн үсгээр дарамталж мөнгө шаадаг муухай хүүхэн байна лээ гэж Б.Саранчимэг гишүүн ярьж байсан шүү
Зочин · 2019/11/04
Ner usiig bicheed gargahgui dee