Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр буюу 2019.11.06-ны өдөр мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

МЭДЭГДЭЛ

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Комиссын дарга Ж.Бямбадоржийн зүгээс Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын талаар ямар нэгэн ярилцлага, мэдээлэл өгөөгүй, байр суурь илэрхийлээгүй байхад зохиомол мэдээлэл олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар цацаж олон түмнийг төөрөгдүүлж байна. Иймд энэхүү бусармаг үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг эдгээр хүмүүсээс шаардаж байна. МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС