Сэрэмжлүүлэг: БНХАУ-ын иргэн шороонд дарагдаж нас баржээ
2019/11/07
Хэнтий аймгийн Баян-Овоо сумд өчигдөр /2019.11.06/ 14:00 цагийн орчимд БНХАУ-ын иргэн шороонд дарагдаж нас барсан байна.
Тодруулбал, жонш олборлож байсан Ханшашир ХХК-ийн ажилтан, БНХАУ-ын иргэн 52 настай эрэгтэй Ж гэгч нь шороонд дарагдаж нас баржээ.
Хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна.