Энэ сарын 09-ны өдөр иргэн Ж нь БНХАУ-аас 120 килограмм сам хорхойн мах, 2770 килограмм загасны мах, 240 килограмм пүнтүүз, 144 килограмм шар буурцагны мах гэх бүтээгдэхүүнийг хууль зөрчин Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн саатуулжээ.

Эдгээр бүтээгдэхүүн гарал үүслийн гэрчилгээгүй, холбогдох бичиг баримтын бүрдэлгүй байжээ. Хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж импортлохоор хуульчилсан юм.