ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол шинээр бүртгэгджээ
2019/11/15
Өнгөрсөн сард нийслэлд ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрсэн тухайг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдолд 281 болжээ.
Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний аравдугаар сард 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732 буюу 5 хувиар нэмэгдсэн байна. Үүнд
- салхин цэцгээр 2395,
- тэмбүүгээр 503,
- мөөгөнцрөөр 73,
- сүрьеэгээр 128,
- гонококкт халдвараар 110 хүн өвдсөн голлон нөлөөлжээ.
Гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1145-аар буурсан байна.
Зочин · 2019/11/16