Эмнэлгүүд төсөвтөө тохируулан хоол өгдөг үү
2019/11/19
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд эмчилгээ хийлгэж байхдаа тухайн газрын хоол, хүнсийг хэрэглэдэг. Харин хоол хүнс бэлтгэхэд эмнэлгүүд Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17.2.1 заалтыг хэрэгжүүлэн хүнс хоолоо бэлтгэх үүрэгтэй билээ.
Зарим эмнэлгүүд хоол хүнс нийлүүлэх үйлчилгээндээ тендер зарлан тусгайлан бэлтгэх газартай хамтран ажилладаг. Ингэхийн тулд Эрүүл мэндийн яамны гаргасан чиг үүргийн дагуу бэлтгэн нийлүүлэх бөгөөд улсын төсвөөс эмнэлгүүдэд энэ төрлийн төсөв баталдаг. Эмнэлэгт хэвтэж буй хүмүүс бол Тусгай хоолны дэглэмтэй хүн гэдэг зүйл заалтанд хамааралтай. Харин энэ төрлийн дэглэмтэй хоолонд тэр бүр анхаарал ач холбогдол өгөлгүй өдийг хүрчээ.
Үнэн хэрэгтээ эмнэлэгт хэвтэж буй хэн нэгэн өвчнөө л хурдан эдгээхэд анхаарахаас хоол хүнсэнд тэр бүр ач холбогдол өгөөд байдаггүй. Өвчтөн, хэвтэн эмчлүүлэгчид улсын эмнэлэгт бол ихэвчлэн гэрээсээ эргэлт буюу ар гэрийнхнээсээ хоол, хүнсээ авдаг. Харин эмнэлгээс тарааж буй хоолонд тэр бүр ач холбогдол өгдөггүй бас энэ талаар санал гомдол дуугардаггүй.
Нэгэн жишээ дурьдвал хуучнаар 7-р төв хэмээн олон нийт ярьдаг нийслэлийн Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн тасаг нэг иймэрхүү л хоол хүнсээр үйлчилдэг байна. Өдрийн хоол нь жижигхэн хэмжээтэй давстай будаатай шөл, цайны халбаганы хэмжээтэй жижиг мантууз бууз. Хүүхдийнх гэхээрээ л авсаархан жижиг байх хэрэгтэй байдаг юм болов уу.
Эмнэлгийн байгууллагын гал тогоо мэдээж хэрэг эрүүл, элдэв амтлагчгүй хоолыг илүүд үздэг л байх. Гэхдээ хэвтэн эмчлүүлэгчид тарааж буй хэмжээ нь тийм ч таатай харагдахгүй л байна. Цаанаасаа өгсөн төсөвтөө тохируулан л порцолдог юм болов уу.
Энэ мэтээр эмнэлэгийн хоол хүнсний асуудлаар гомдол ярьвал олон л асуудал гарах байх. Хэдий тэд тусгай хоолны дэглэмтэй хүнд зориулсан хоол бүтээгдэхүүн гаргадаг ч гаргаж буй бүтээгдэхүүндээ арай л сэтгэл дутаагаад байх шиг.
Хэнтий аймгийн Бор Өндөр сумын эмнэлэгийн хоол хүнсний тендерийн зарлалаас харвал жилийн төсөв 22 сая гаруй төгрөг байдаг аж. Харин нийслэл хотын бусад эмнэлэг хэр төсөвтэй байдаг бол.
Зочин · 2019/11/20