Сэрэмжлүүлэг: 13 гэртээ хүн угаартжээ
2019/12/12
Сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэнтэй холбоотойгоор угаартсан тохиолдол буурахгүй байна. Тухайлбал 2019.12.10-11-нд шилжих шөнө
- БГД-ийн 21-р хороонд оршин суух Б.Ц /эмэгтэй 10 сартай/ угаарсан тул ЭХЭМҮТ-д эмчилгээ хийлгэсэн байна.
- БЗД-ийн 23-р хороонд Н.Ж /эрэгтэй 25 настай/ гэртээ угаартсан бөгөөд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэрбээр гар хийцийн зуухтай, яндангийн хаалтыг хаасан байалтай байсан бөгөөд хорооноос сайжруулсан түлж хэрхэн түлэх зааварчилгааг өгсөн байжээ.
- БЗД-ийн 12-р хороонд Э.Д /эмэгтэй 28 настай/, охин Д.О /эмэгтэй 9 настай/, Э.Г /эмэгтэй 8 настай/ Э.Х /эрэгтэй 4 настай/ нар угаартсан бөгөөд ЭХЭМҮТ-ийн хордлого тайлах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
- СХД-ийн 10-р хороонд У.Э /эрэгтэй 15 настай/, У.А /эрэгтэй 4 настай/ нар гэртээ угаартсан
- СХД-ийн 10-р хороонд Б.Э /эмэгтэй 3 настай/ гэртээ угаартсан
- СХД-ийн 31- хороо Р.Э /50 настай эр/, Э.М /15настай эр/ нар гэртээ угаартсан
- ХУД-ийн 8-р хороонд Н.Б /20 настай эрэгтэй/ гэртээ угаартсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.
- ЧД-ийн 15-р хороонд С.С /5 сартай эр/ гэртээ угаартжээ.
Угаартсан дээрх тохиолдлууд бүгд сайжруулсан түлш түлсэн бөгөөд 13 хүнээс 9 нь хүүхэд байна. Тиймээс иргэд сайжруулсан түлш түлэх заавартай дахин танилцаж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.