Хойд эцгийнхээ гарт хоёр настай хүү амиа алджээ
2019/12/22
Хэнтий аймгийн Хэрлэн суманд энэ сарын 20-ны өдөр аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, ой гаруйтай болоод хоёр ойтой хүүхдийг хойд эцэг нь зодсон бөгөөд харамсалтай нь хоёр ойтой хүү нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагаас хүүхдүүдийн хойд эцгийг саатуулан шалгаж байгаа аж. Хойд эцэгтээ зодуулсан ой гурван сартай хүү одоогийн байдлаар Хэнтий аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ хэргийн талаар Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагаас тодруулахад хэрэг гарсан нь үнэн, гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбарыг өглөө.
zochin · 2019/12/23
muu adguusiig zaatslaach ee yatsan medrel adguusnaas door sda ve