Н.Мөнхтуяа: Долоон мянган худалдаа эрхлэгчид дампуурна
2014/03/26
“Архидан согтуурахтай тэмцэх” тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг Л.Эрдэнэчимэг гишүүн ирэх дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барихаар зэхэж байгаа билээ.
Тэгвэл Монголын худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбооны гишүүд Архидан согтуурахтай тэмцэх хуулийн төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн мэдээлэл хийсэн юм.
Монголын худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Н.Мөнхтуяа: "УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилсан энэхүү хууль нь 7 мянга орчим худалдаа эрхлэгчийг дампууруулж магадгүй болоод байна. Бид архи, согтууруулах ундаанаас л хэдэн төгрөгийн ашиг олдог. Архи зардаг дэлгүүрийн тоог цөөрүүллээ гээд архидалтыг бууруулж чадахгүй. Хэрэв хууль батлагдвал олон мянган худалдаа эрхлэгч, тэдгээрийн гэр бүлийнхний эрх ашигт сөргөөр нөлөөлнө" хэмээн мэдэгдлээ.
Х.Даваа
Зочин · 2014/03/30