“Протек” ХХК олон улсын шүүхэд хандана гэдгээ мэдэгдэв
2014/03/26
“Ямаха-Мотор” Корпорацийн Монгол дахь төлөөлөгч болох “Протек” ХХК-ийн төлөөлөгчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Уг хурлаар Ийгл телевиз “Ямаха” брэндийн нэр хүндэд санаатайгаар халдаж, компанийн хэвийн үйл ажиллагаа, бизнест хохирол учруулсан тул шаардлагатай арга хэмжээг авч, гарз хохирлыг арилгаж өгнө үү гэж албан ёсоор мэдэгдэж байгаагаа дуулгасан юм.
Тус телевизээр “Үхлийн гүүр Хятад мотоцикль” нэвтрүүлэг өнгөрсөн оны наймдугаар сарын 25-ны өдөр цацагдсан аж. Энэхүү нэвтрүүлэгтээ “Yamaha хятад мотоцикл нь шаардлага хангаагүй, чанар муутай” гэсэн дурьдатгалтай мэдээллийг удаа мэдээллэсэн байна. Энэ нь Ямаха брэндийн нэр хүнд, олон нийтийн ойлголтод сөрөг нөлөө үзүүлж байгаа гэлээ.
Протек ХХК-ийн зүгээс Ийгл телевизэд хандан мэдээнийхээ үнэн зөвийг нотлохыг шаардсан ч өнөөг хүртэл арга хэмжээ аваагүй байна. Тиймээс “Ийгл телевиз тухайн нэвтрүүлэгтээ залруулга хийхгүй бол Ямаха-Мотор Корпорацийн оролцоотойгоор Брэндийн нэр хүндэд санаатайгаар халдсан хэргээр олон улсын шүүхэд хандана” хэмээсэн юм.