Зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгоно
2020/01/09
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар оролцсон бөгөөд 2020 оны сонгуульд зориулсан намын рейтингийн судалгааг танилцуулжээ.
Мөн тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцээд ахмадуудаа ялгаварлаж болохгүй. гэж үзсэн байна. Тодруулбал, Тэтгэврийн зээлийг тэглэхдээ зургаан сая төгрөгөөс доош үнийн дүнтэй зээлийг тэглэх бөгөөд үлдсэн ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгох санал оруулжээ.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс зургаан сая төгрөгөөс доош тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэнэ, зургаан саяас дээш зээлтэй иргэдийн зургаан сая төгрөгийг л тэглэх санал оруулж иржээ. Мөн зээлгүй 192 мянган иргэдэд Салхитын мөнгөний ордоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, тэтгэврийн зээл зогсоох шийдвэрийг цуцлах саналуудыг бүлэгт танилцуулсныг дэмжсэн байна. Ингээд энэ асуудлыг өнөөдөртөө багтааж байнгын хороо хуралдахаар боллоо.
Иргэдийн зүгээс иргэдээ явгаварлаж байна гэсэн шүүмжлэл их гарч байгаа учраас ваучер олгох асуудлыг оруулж ирсэн хэмээн тайлбарлаж байгаа юм.
Нийтдээ 192 мянган иргэн бүрт нэг сая төгрөгийн эрх бүхий үнэт цаас олгож байгаа юм. Салхитын мөнгөний орд эргэлтэд ороод орлого ороод ирэхээр бэлэн бусаар үнэт цаас олгоно гэсэн тооцоо гаргажээ.
Зочин · 2020/01/11
Муу үрийн үр сад болсон тэнэгүүд арай л мулгуутах юм даа.Үхэхэдээ үйл л үр садад нь үлдээх байхаа,Улс орон гэж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,Дээр гарсан хомхой ховдогууд яааанааа
Зочин · 2020/01/10
1990 оны 20-р тогтоол, өмч хувьчлал зэрэг нь албан тушаалтнуудын мөнгө завшиж ирсэн түүхэн баримт юм шүү. Одоо ахмадуудад ялгавартай хандаж байгаа нь бүр улаан цагаандаа гарсан байна. Иймээс ирэх сонгуулаар ахмадуудад ялгавартай хандсан МАН ялагдах нүхээ өөрсдөө ухсан гэж үзэх боллоо. Ирэх сонгуульд зээлээ тэглүүлсэн ахмадууд идэвхтэй оролцож, зээл аваагүй хохирогсод сонгууль өгөхгүй байх нөхцлийг бүрдүүлээд байна. УИХ-ын эрхэм гишүүд та нар өнгөрсөн хойно нь амаа барив даа ???
Чагнаа · 2020/01/10
Мөрөөрөө, шударга явсан нь 6 дахин хохирдог, зальтай нь 6 дахин хождог жишиг нийгэмд тогтоно шүү
зочин · 2020/01/10
Одоо үнэт цаас гэж нэрлэвч ирээдүйд үнэгүй цаас. Салхитын мөнгөний ордын үйлдвэр ашиглалтад ороод ашиг олоод үнэт цаасаар ахмадууд 1сая төгрөг автал ахмадууд маань бурхан болоод эргэж төрөх байлгүй дээ. Хамгийн өндөр тэтгэвэртэй ахмадууд 10 саяас дээш зээл авч бизнес хийдэг байх шүү. Засгийн газрын шийдэх мөнгийг ҮАБЗ шийддэг болж дээ.
Эх · 2020/01/10
Адил, тэгш өгөх хэрэгтэй. Ялгах хэрэггүй шүү... Зээл тавихгүй, зээл авбал амьдрах боломжгүй дээ л зээл аваагүй байгаа... 20 сая, 15 сая, 10 сая ч гэх шиг,,, тэгвэл бүгдэд нь 5; 5 сая-г адилхан өгөөч... тэр зээлтэй хүмүүсийн ч 5 сая-г нь төлж байгаан биш үү... Би ч удахгүй тэтгэвэр авдаг болно... зээл авч амьдрах боломж байхгүй учир зохицуулж л амьдарна даа... тэглэх байсан ч ... бас нэг амар мөнгө хайсан хулгайч нар их байгаа даа!!!

ОДОО БҮР ЦААС ХЭВЛЭХ НЬ. ЁСТОЙ ЖИНХЭНЭ ЖАНХУУ БОЛЛОО ШҮҮ,ОЙЛГОДОГГҮЙ БАЙСАН ЧИНЬ ЖАНХУУ ГЭЖ ИЙМ Л ЮМЫГ ХЭЛДЭГ ЮМ БАЙЖ,
Зочин · 2020/01/09
тэтгэвриин өвөө даш · 2020/01/09
Чихэр долоосоор наадөвгөд чинь туилдаж гүцлээ.Баттулгаа
тэтгэвриин өвөө даш · 2020/01/09
Одоо болио өгвөл бүгдэд үгүи бол наад санасгаа буцаа сааралтчихсан илжигнүүд минь
zochin · 2020/01/09
teglene gesen bol bugdiig ni tegleech, yun 6saraas doosh ve, ter 12 sard avsan zeeluudee hasaach
Зочин · 2020/01/09
Шилний цаанаас чихэр долоолгохоор шийджээ. Тэрний оронд тэтгэврийн зээлийг тэглэхээ энэ удаа болих хэрэгтэй. Тэглэнэ гэвэл ирэх сонгуулийн дараа энэ арга хэмжээг өөр бусад асуудалтай нь цогцоор нь авч үзэх хэрэгтэй ш дээ. Сонгуулийн өмнө тэтгэврийн зээлийг тэглэнэ гэдэг чинь улайм цайм сонгуулийн хахууль болж байна
Зочин · 2020/01/09
Тэтгэвэрийнхэнд егвел жигд егех хэрэгтэй зээл авсаныг нь урамшуулж ‘ зээл авахгуй ур хуухэддээ ер улдээхгуй гэж зутгэж яваа хегшчуулийг улдээж болохгуй
Зочин · 2020/01/09
Хуцаж байгаа юм шүү.
Баттулга тэнэгээс болж · 2020/01/09
Баттулгын тэнэглэлээс болж МАН рейтингээ багагүй унагах нь дээ.