Р.Эмүжин: Бурхны дүрд тоглох гоё уу, гурав аа?
2020/01/10
За манай гурав хар шилээ зүүж, хамаг булчингаа чангалж байгаад баасаараа наадаад эхэлсэн шүү дээ. Нэгэнт наадаад эхэлсэн юм чинь хийсэн шиг хийхгүй бол бусад зээлтнүүдээс оноо алдаж, зэрлэг коммунизмд хүрэхэд нэг алхам дутаж таарна.
Сонгогчдоос оноо авах гэж зээл хэмээх зэллээтэй унагаараа тоглоод эхэлсэн биш, тэтгэврийнхээс бусад зээлтнүүд тэднээс нүүр буруулахдаа тулчихлаа. Тэгэхээр одоо ингэнэ ээ, машины зээлтнүүд, цалингийн зээл, бизнесийн зээл, аялал жуулчлалын зээл, сургалтын зээл, булган дээлний зээл,.. гар утасны зээл, за цаашаа үргэлжлээд ломбардны өр, лангууны түрээсийн өр гээд бүх өр зээлийг тэглэхийн төлөө манай гурав зүтгэхээс аргагүй байдалд хүрч байна. Тэгэхдээ яг саяын ажилласан аргачлалаа давтана. Эхлээд аль нэг зээлийг тэглэх шийдвэр ҮАБЗ сэмхэн гаргана. Түүний дараа гишүүн Оюундарийн хэлснээр мэдээлэлд ойр байдаг хэсгийнхний зол болж, хэдэн арван саяар нь гялс амжаад зээл авна. Ингээд бөөндөж байгаад хайрын баяр, цагаан сар, эмэгтэйчүүд, эрчүүдийн баяраар цувуулаад зарлана. Цаашдаа бүр том зээлүүдийг чөлөөлье. Нөгөө МАК-аас Цагаан суваргын ордыг хурааж бүх орон сууцны зээлтнүүдийнхээ зээлийг тэглэе. Өөр хурааж авч болох юу байдаг билээ, бүгдийг гоё тавилттайгаар хураана. Тэгээд аж ахуйн нэгжүүдийн зээлийг тэглэсэн болчихоод хамгийн сүүлд ЖДҮчдийнхээ тэрбум тэрбумын зээлийг тэглэнэ шүү дээ.
Яг эрэмбэ дараагаараа явна шүү. Тэр хооронд ээж нар хүүхдээ тэврээд эмнэлгийн хонгилд гудас тавиад хэвтэж л байг, яадгийн. Сурагчид гурван ээлжээр хичээллээд, нэг ангид 60-уулаа шпрот болцгоож л байна биз, хэнд хамаатай юм. Зээлээ тэглүүлье гэхээр наад УИХ-ын гишүүд чинь суудлаа алдаж сул үлдэхээс айгаад угаасаа юу ч хэлж чадахгүй. Адилхан тансаглана л гэж тарвалзана шүү дээ. За тэгээд банк санхүү хэмээх агт морины арай ядан хоног хороож байгаа зээл нэртэй дөрвөн хөлийг тас цавчаад хаячихаар холыг туулна гэж дэгэлзэхгүй, алсыг зорино гэж амгай зуузай булаалдахгүй амар зүгээр. Идсээр байгаад идээ шүүсээрээ гулигаад, идээлж бээрлээд уяан дээр хэвтээгээрээ үхнэ биз зүгээр.
Тэгснийх нь дараа гурван бурхныхаа гарыг дагуулж хараад хэвтчихнэ дээ, улс орноороо. Манай гурван бурхан манант мэлмийгээ анивчаад хэр удаан бурхны дүрд тоглох юм байгаа юм, тэр хүртэл нь иднэ, ууна, инээнэ, ихэрхэнэ, хэхэрнэ, хэрэлдэнэ яадгийн...Ингэхэд, бурхны дүрд тоглох гоё уу, гурав аа. Бүх зовлонг гэтэлгэгч, бүх зээлийг тэглэгч, бүх гуйлтыг биелүүлэгч, амилсан бурхдын авшиг дүр, аая сүртэй юү?
Түмний зовлон дуусах биш дээ, нэгэнт бурхны дүрд тоглоод эхэлсэн юм чинь одоо тоглосон шиг тоглоод, тонгороод ойчтолоо гүрийнэ шүү! Тэртэй тэргүй монголчууд бурхан гэж наминчилж мөргөсөөр байгаад сэлэм шиг явснаа мартаад шилбүүр төдий болдог доо...шилбүүрийг чигчлүүр болгох юухан байхав.
Р.Эмүжин
Zochin · 2020/01/13
Chi yaduu bga bol hodolmorlooch
Zochin · 2020/01/13
Uneniig l bichsen bna. Yagaad ebi gej
Энхтөр · 2020/01/12
Энэ гурван нөхөр адилхан төр,улсаа мөхөөж луйвардах сэтгэлгээгээр ажил үүргээ гүйцэтгэж байнадаа
jav · 2020/01/11
Jamiyan setguulch ta ue ueiin erunhiilegch hun burt unen zuv todotgol hiigeed ugnu uu?
Sonsogch · 2020/01/11
Teneg gulug ebigiin bugs doloogch bichsen bna
Зочин · 2020/01/11
Khuts
matilda · 2020/01/11
Бүгдээрээ сайн байцгаана уу Би Англи эсвэл Монголоор ярьдаг Бүгдээрээ сайн байцгаана уу Хэрэв та зээл авах эсвэл мэдээлэл авахыг хүсч байвал асуугаарай холбоо барих: [email protected] wathsapp: +33 7 52 89 40 37 бид танд зээл авахад туслах болно баярлалаа
Зочин · 2020/01/11
зураг болгон дээр гэмт хэрэгтнүүд яачихсан төр засаг гэхээр ийм новшнуудын цуглуулга болдог байнаа
Zochin · 2020/01/10
Chi yaduu baij vzsiimuu yum bvhend chi oroltsdog hen yum be
Ард түмэн · 2020/01/10
Социализм ,коммунизм ойрхон байгаа юм шиг байна. Иргэдэд өмчийг хувьчлах ажлаа мартаад төр нэрийн дор өөрсдөө хувааж идээд дуусах бололтой.
зочин · 2020/01/10
олон улсын валютын сан зөвшөөрөхгүй юм бна даа. эдийн засаг сүйрэх шинжтэй яана даа
Зочин · 2020/01/10
Зочин · 2020/01/10
Хоёр хошноготой Эмүүжин.
Зочин · 2020/01/10
henii zahialgaar hov hitgans ve .ene emujin.end 3 shg nudee olson said eronhiilogch darga nz alga ene hetsuu tsag ued
duh.Aya · 2020/01/10
Duhandaa boovtoi kaz.yagaad ednii ard naaldaad bn ve?
Зочин · 2020/01/10
Чи аав ээжээрээ тэтгэврийн зээл авхуулаад машин аваад унчаа биз дээ?
Зочин · 2020/01/10
Чи бас муугүй хошигнож байна шүү.
Зочин · 2020/01/10
тэнэг сэтгүүлч · 2020/01/10
Хммм юу бичээд бдаг юм болоо
Зочин · 2020/01/10
Юм зохиож бичдэг хүн биз дээ,/зохиолч/,Мал нийгэмчилсэн үеийн тухай,хэлмэгдүүлэлтийн тухай зохиож бичсэнийг Болор гуай баримттайгаар няцаасныг олж уншсан болов уу энэ тэнэг,
зочин · 2020/01/10
М.Энхболд бүр аюултай. Эрдэнэтийн 49%, УБ-ын газрын наймаа, 60 тэрбум мэт бөөн балаг
Зочин · 2020/01/10
Хөөе Эмүүжин минээ.Энэ улс чинь төрийн томчууд алдах эрх байдагггүй учир зөв л юм хийсэн байх.Одоо удахгүй цалингийн зээлийг тэглэх шийдвэрийг нэг өглөөний мэндчилгээн дээр Баттулга гаргаад маргааш нь Хүрэл сүх гэх энэ том хүн захирамж гаргаад л болчихно.6-р сарын 24-нөөс өмнө банкны зээлтэй хүмүүсийн зээлийг тэглэнэ.Баян улсын том удирдагчид ийм байдаг юм..
Зочин · 2020/01/10
yag 1 jiliin umnu emujin chi ene bulchintai 2-g magtan duulj m.enkhboldiig muulj bichij bsan. odoo heniig magtan bichih ve? enkhbold ni ene hedeesee deer baisniig odoo hun bur oilgoj bgaa