Ибаримтын азтан ирэх ням гаригт тодорно
2020/01/11
НӨАТ-ын урамшууллын 2019 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 2020.01.19-ны өдөр цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2019 оны арванхоёрдугаарсарын 01-нээс 31-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 20120 оны нэгдүгээр сарын 08-ний өдрийн 23.59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер азтан 60 сая төгрөгийн эзэн болох боломжтой юм.
matilda · 2020/01/11