Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.21-ний өдөр нийт 323 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 267-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -3
  • Мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

СБД-ийн 16 дугаар хороо Бэлхийн зам, Toyota Prius маркийн автомашины жолооч А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Honda Civic маркийн автомашин, Daewoo маркийн автобустай мөргөлдөж, жолооч 29 настай, эмэгтэй, А, 4-8 насны 3 хүүхэд гэмтсэн байна. Гэмтсэн хүүхдүүд хөл, гар нь хугарсан байдалтай ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.