ТЕГ-ын тусгай ажилчид галт зэвсэг ашиглан гадны иргэнийг дээрэмдэж байгаад саатуулагджээ
2020/01/24
ТЕГ-ын тусгай хэлтсийн алба хаагчид өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө ОХУ-ын нэгэн иргэнийг зохион байгуулалттайгаар дээрэмдсэн гэх мэдээлэл бүртгэгджээ.
Тус хэргийг шалгахад гадны иргэнийг дээрэмдсэн этгээдүүд нь Тагнуулын ерөнхий газрын тусгай хэлтсийнхэн байсан гэх мэдээлэл ирлээ. Тэд дээрэм хийх үедээ 4-үүлээ байсан бөгөөд бүлгийн даргынхаа хамт байжээ. Мөн тэд байлдааны буу ашигласан болох нь тогтоогдсон байна. Тухайн тусгайгийн ажилтнуудыг одоогоор саатуулж, байлдааны галт зэвсгийг нь хурааж авч Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Тусгай хэлтсийн бүлгийн дарга Д гэгч нь өөрийн доор нэг бүлэгт хамт ажилладаг М нарын 4 ажилтантайгаа хамтран уг хэргийг үйлдсэн байна. Тухайн гадаадын иргэн нь биедээ бэлнээр 200-гаад сая төгрөг 50-иад мянган ам.доллартай явсан ба хэргийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлэн шалгаж байна.
Зочин · 2020/01/25
Тагнуулнынхны хийж сурсан ганц ажил. Том жижиггүй насаараа л ийм ажил хийж явсан улс. Эх орныхоо төлөө ажиллахын оронд хэн мөнгөтэй байна гэдгийг мөрддөг болсон. Хамгийн дампуурсан газар. Гадны хүнийг хаацайлаад монгол иргэдээ мөрдөнө.
ZOCHIN · 2020/01/24
heleh ug oldohgui um aylal juulchlaliig ulam hogjuulne geed baidag ichmeer um, tumnii shivshig ulsiin her nuuriig gutaasan hulgaichuudiig hatuu hariutslaga huleelgeh heregtei, dahin davtagdahgui boltol arga hemjee avah hi anhaaruulga bolno
Зочин · 2020/01/24
Ямарч ёс зүй гэж алга, бусдад нь жишээ болгож ялийг нь чангахан өг
Зочин · 2020/01/24
Нүдний булай түмний шившиг ийм тагнуулчид байдаг аа
зочин · 2020/01/24
Хүчний байгууллагуудад ажиллагсдыг хэн ямар шалгуураар авч ажиллуулдагийн гай энэ Хамгийн өндөр шалгуур хангамж энд байх ёстой
баатаржав · 2020/01/24
ийм муухай лалруудыг дор нь нам буудчихаж баймаар юм даа.
Зочин · 2020/01/24
Sereeter · 2020/01/24
Yu bolood bnaa.