Монголбанкны Ерөнхийлөгч асан, яллагдагч Н.Золжаргалыг шүүх хурал эхлэх гэж байна
2020/01/28
2012-2016 онд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал эрх мэдлээ урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 2018 оноос Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал,
- Арилжааны банкнуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн үйлдэл: Монголбанкнаас Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банканд зээл олгохдоо маш бага хүүтэй шилжүүлсэн, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын зэс корпораци ХХК-ийнхан авахад Монголбанк баталгаа гаргасан.
- Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдаж авсан асуудал. Н.Золжаргал 2013-2016 онд төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр Австри улс руу мөнгө шилжүүлсэн нь тус улсаас ирүүлсэн баримтаар тодорхой болсон сурагтай. Улмаар тэр 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэдгийг Австрийн прокурорын газраас шүүхийнхээ зөвшөөрлөөр гаргаж, Монгол Улсад ирүүлсэн.
Тэгвэл энэхүү хэргийг шүүх хурал өнөөдөр /2020.01.28/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт товлогдоод байгаа. Өмнө нь Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020.01.13-ны 10.00 цагт эхэлсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд ирээгүй бөгөөд шүүх хуралдааны оролцогч нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.
Маш нууцын зэрэглэлтэй, хаалттай уг шүү хуралд шүүгчээр Л.Галбадар, улсын яллагчаар Б.Мөнхбат, Ц.Сүхбат нар оролцсон бол шүүгдэгч Н.Золжаргал өөрийн өмгөөлөгчийн хамт оролцох юм. Уг хэрэг нь анхандаа нууцын зэрэггүй хэрэг байсан. Харин хавтаст хэрэгт нэг л нууцын зэрэгтэй матриал авагдсан бол хэргийг нь тэр чигт нь нууцын зэрэгт авдаг тул ийнхүү маш нууцад хамруулсан байна. Тодруулбал арилжааны банк руу мөнгө шилжүүлэх Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал нь өөрөө нууцын зэрэгт хамаардаг аж. Уг тушаал хавтаст хэрэгт авагдсантай холбоотойгоор ийнхүү хэргийг нууцын зэрэгт хамруулсан байна.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа
Хариулт · 2020/01/29
Юу бичээд байнаа. Хэзээ доллар 3200 төгрөг болсон юм бэ.Эрүүл байна уу согтуу байна уу
Хариулт · 2020/01/29
2016 онд МАНд 1950=$ ханштай хүлээлгэн өгч байсан ханш өдгөө 2750 төгрөг болжээ Чойжилсүрэн Хүрэлбаатар Баяртсайхан нарт хариуцлага тооцох естой
Зочин · 2020/01/29
bat · 2020/01/29
Цаасан мөнгө хэвлэж их хэмжээгээр нь гаргаж 1600 байсан доллорыг 3200 болгож чадсан энэ нь эргээд монголын ард түмнийг хөлдөө чирсэн 7 үеээр нь хаараал идэг
Шууд ял өг наад Золжаргал гэдэг хужаагийн эрлийзд. · 2020/01/29
Ялыг нь өг.Гэхдээ эдгээр хужаагийн үр садын бөгс долоосон монгол гэх шошготой хурлийзуудыг орхиж хэрхэвч болохгүй.Үнэндээ бол Монгол хөгжихгүй ээ.2035 оноос л аж амьдрал арай дээшлэнэ.