Цагаан сарыг тэмдэглэхгүй өнжье
2020/01/29
Дуулиан шуугиан дагуулсан коронавирусээс дэлхий нийт ихэд айн түгшицгээж байна. Арга ч үгүй юм. Хурдан тархаж, олон улс орныг хамарч буй энэ вирусийн өвчлөлөөр олон хүн хорвоогоос халилаа. Яах ийхийн зуургүй үхэлд хүргэж буй болохоор айхгүй байхын аргагүй.
Ази тивд, хоёр том хөршийн дунд, их замын хөл газар оршдог Монгол Улсын иргэд ч тайван суухын арга алга. Ядахдаа энэ өвөл хэд хэдэн төрлийн вирусээр тархсан ханиаданд хүүхэд хөгшид төдийгүй залуус хүртэл “дарлуулж” бүгшүүлэн ханиалгасаар хавартай золгох нь. Өвлийн энэ ханиад, дэлхий нийтийг цочроож буй коронавирусээс хамгаалах үүднээс сургууль хичээл хааж, олныг хамруулсан ажил зохион байгуулахыг хориглоод байгаа билээ.
Амны хаалт хэрэглэх, гараа савандаж сайтар угаах, дархлаагаа дэмжих, олны хөлийн газар хүүхэд шуухдаа зорчуулахгүй байх гээд хэрэг болох, ойр зуурын зөвлөгөө, заавар зөвлөмж тараасаар л байна. Ийм анхааруулга, санамжийг хэнэггүй монголчууд хэр хэрэгжүүлж байгаа бол. Гадуур гарахад амны хаалтгүй, олны газраар хүүхэд шуухадтайгаа сэлгүүцэж яваа хүнтэй олонтаа таарах юм. Томоохон зах, дэлгүүрүүд ер юу ч болоогүй мэт хэвийн ажиллаж байна. Гэтэл нөгөө аюулт вирусийн сураг чимээ улам ойртоод л аюулын харанга дэлдсээр байна.
Нэгэнт оюутан сурагчдыг амрааж, нийтийг хамарсан томоохон арга хэмжээг хориглосон ийм үед Цагаан сарыг ч тэмдэглэхгүй, өнжье. Бид битүүний бөхийн барилдаан үзэхээр Бөхийн өргөөнд хөл тавих газаргүй болтлоо шахцалдан суух уу. Уламжлалт Цагаан сарын баяраар золгохоор олноороо айл хэсэх, гар барих, бас биенээ үнсэх зэргээр ёстой л холион бантан болж, энгийн ханиаднаас эхлээд юу ч тарааж болно.
Нэгэнт сургууль, цэцэрлэг хааж, олны хөл хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр гарсан болохоор гуравдугаар сарын 2-ноос наана уламжлалт баяраа ч тэмдэглэх аргагүй болж байна.
Иймд өөр арга олъё. Гэр гэртээ цомхон тэмдэглэж болох юм. Золгох хүмүүстэйгээ хэзээ ч уулзаж, мэнд мэдэж болдог уламжлал бий шүү дээ. Ер нь байдал улам бүр хурцдаж, биднийг түгшээх хэмжээнд хүрч буй тул Цагаан сарыг тэмдэгдэхгүй өнжих нь амь насанд өлзийтэй байх болно.
Н.Бөхдамбий
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
зочин · 2020/01/29
Хүүхэд шуухдаа агуулаад бөөн бөөнөөрөө айл хэсжэ, халдвар тарааж, авч байхаас тэмдэгэлхгүй, гэр гэртээ буузаа хийгээд, тэмдэглэж болохгүй гэж. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, нэг удаа өнжиж болно шдээ.
зочин · 2020/01/29
Хүмүүс мөнгөндөө тааруулаад, яажийгээд цагаан сарыг тэмдэглэдэг. "хүмүүс мөнгөдөө болоод" гэж юу бичээд байгаа юм бэ? Элдэв халдвараас сэргийлж л нэг жил өнжиье гж байгаа юм биш үү? энд ямар атаархуу зан байгаа гэж. Хачин юм бичих юм.
Хүннү · 2020/01/29
Хүмүүс эрүүл мэндээ бодсондоо бус мөнгөндөө гол нь байна. Жил болгон цагаан сар дөхөхөөр ингэдэг. Цагаан сарыг заавал тэмдэгл гэсэн юм байхгүй. Монголчуудын атаархуу зан. “Энэ надаас илүү юм өсчхөнө тэгснээс хоёулаа шалдан байя” гэсэн санаал цухалзаад байна. Өөрөө больчихмоор байдаг гэтэл хажуу айл нь юм бэлдээд байдаг. Энэ нь зарим нэгэнд “зовлон” авч ирээд байна. Өөрснөө айл хэсэж идэж ууж “юм” цуглуулхаал больчих. Энэ чинь “цагаан сар тэмдэглээгүй” гэсэн үг.
багш · 2020/01/29
Цагаан сарыг тэмдэглэхгүй өнгөөр хэрэгтэй. Ахмадууд ганц удаа ч болов тэтгэврээ өөрийн эрүүл мэнд, амьдрал ахуйд хэрэглэх боломж гарна.
багш · 2020/01/29
Ер нь халдвар тархаж болох эрсдэл бол цагаан ар юм. нэг жил цагаансараа тэмдэглэхгүй өнгөрлөө гэхэд янз бүрийн халдвараас л өөрсдийгөө хамгаална. Тийм болохоор цагаан арыг тэмдэглэхгүй өнгөрөөх нь зөв гэж бодож байна.
Zochin · 2020/01/29
Demjij bna
Зочин · 2020/01/29
Цагаан сар= үхлийн сар!!!!!!!
Зочин · 2020/01/29
иргэн · 2020/01/29
Цагаан сарыг тэмдэгдэхгүй өнжих нь амь насанд өлзийтэй байх болно.
иргэн · 2020/01/29
Цагаан сар гэж олон ХҮН ЦУГЛААД, вирүс тараах АЮУЛТАЙ!!! ХОРИГЛООД ӨГӨӨЧ ЭЭ !!!
иргэн · 2020/01/29
Цагаан сарыг хориглохгүй бол ханиад бусад бүх юмыг дэврээх магадлал өндөр бна шүү Хурдан хоиглохгүй бол УРДААС вирүс тээж наймаа хийгчид ГАЙ БОЛНО ДОО
Зочин · 2020/01/29
Гэр бүлийн хүрээндээ ёслох хэрэгтэй байх.
зочин · 2020/01/29
та тэмдэглэхгүй байж болно албадаж тэмдэглэ гэж байгаа юм биш зүгээр гэртээ гэр бүлдээ золгоод тэмдэглэж болно ёс заншилаа бодоод гэртээ цагаан сараа яагаад гаргаж болохгүй гэж бүр айгаад байвал анархист ардчилалын буянаар чөлөөтэй үг хэлдэг болсон юм чини хамаатан садандаа манайх цагаан сар хийхгүй гэж хэлэхгүй юу нэрэлхээд байх шаардлагагүй ер ард түмний амидрал янз бүр байгаа шүү дээ ойлгож байна хөгшчүүлтэй хүмүүс золголт хийх л байх ёстой хориод хаагаад дийлдэхгүй гэдэг л болох байх
Togoo · 2020/01/29
Цагаан сарыг хуучин шигээ тэмдэглэх юм бол хорио цээр тогтоосны хэрэг огт үгүй. Өвчин зовлон арилж урин дулаан болсон цагт уулзаж учрахын ерөөл их бий,
NYAMKA · 2020/01/29
МАШ ИХЭЭР ДЭМЖИХ БОЛНОО!!!!!
ёс ёмбогор төр төмбөгөр · 2020/01/29
цагаан сараа тэмдэглэхгүй гэх нь тэнэг хэрэг.гэр гэртээ идээгээ засаад буузаа жигнэж идээд,аав ээж үр хүүхэдтэйгээ золгоод гэр бүлдээ ёсолод л болоо.харин нь олон нийтийн арга хэмжээ болон айл хэсэх зэрэгийг л хориглох хэрэгтэй
Иргэн · 2020/01/29
ДЭМЖИЖ БАЙНА
Zochin · 2020/01/29
Demjij bna, иргэд ээ тус бүрдээ өөрийн ариун цэвэр сахиж гар аа угааж, шаардлаггүй бол гадуур бүү яваарай, та ганцаараа биш гэр бүлтэй шүү,иймд өөрөөсөө гадна гэр бүлээ хайрлаж амьдрах нь сахилга батыг шаардаж байна
Жудаг · 2020/01/29
Зөв эр хурга дэмжиж байна
Зочин · 2020/01/29
Дэмжиж бноо