ЖДҮ-чдээсээ жижигрээд, Н.Номтойбаярыгаа ноолно
2020/01/30
Монголын сонгогчид 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-ыг үнэмлэхүй олноор нь сонгосон. Харамсалтай нь энэ сонголтыхоо шан ч гэх үү, гор ч гэх үү юмыг бараг дөрвөн жилийн турш хангалттай хүртлээ.
Хамгийн гол нь “…Биднийг яаж ч чадахгүй” гэсэн хандлага, дүрийг энэ намынхан байнга үзүүлсээр ирлээ.
Ямбыг бол эдлэх шиг болсон. Улсыг, төрийг хувийн компаниа гээд үзчихсэн. Төсвийг, сангуудыг өөрийнхөө хөрөнгө гээд бодчихсон. Мөн ч их туйллаа даа. Одоо ч дуусаагүй байна.
Хэдхэн сарын дараах сонгуулиар МАН унавал, тэгээд өнгөрсөн жилүүдэд юу хийснийг нь ухвал ой тоонд оромгүй их”баас” гарна гэдгийг учир мэдэх хүмүүс их л ярьж байна.
Ард түмнээс гуйж гуйж сонгогдчихоод буцаад доромжилсон хамгийн тодорхой жишээ бол ЖДҮ-гийн хэрэг юм.
Хөөрхий, тэр сайд, ЖДҮ-гийн дарга хоёрыг бол дарамтлаад, шахаад, шаардсаар байгаад УИХ-ын олон гишүүн “зээл” авчихсан байгаа юм. Маш ноцтой. Тэрнийх нь ялыг гишүүдэд дарамтлуулж, шахуулсан сайд, дарга хоёр нь үүрэх гээд сууж байна. Энэ шударга явдал мөн үү.
Тэр ч байтугай Улсын Ерөнхий прокурор жил гаруйн өмнө УИХ-ын дөрвөн гишүүнийг гэмт хэрэг үйлдсэн байна гээд барим тавим баримт дэлгэж хүртэл байгаад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг гаргасан. УИХ, түүн дэх МАН-ын бүлэг энэ гэмт хэрэгтнүүдээ хамгаалан авч үлдсэн. Тэгээд хэрэг явдал нь таг чиг болчихож байгаа юм. Маш тодорхой, олон нийтийн эрх ашгийг илтэд зөрчсөн, Монгол Улсын хуулийг уландаа гишгэсэн төрийн түшээдийн гэмт үйлдэл юм шүү дээ.
МАН-ын тэр ЖДҮ-чид өнөөдөр УИХ, Засгийн газарт өндөр албан тушаал хашсан хэвээр, улс орны төлөө хэмээх худлаа үгээ ярьсаар сууж байгааг бид мэднэ.
Тэдний гайгаар ЖДҮ-гийн салбар сөнөж, жинхэнэ ЖДҮ-чид төрийн дэмжлэг үгүй тул үйлдвэрлэлээ зогсоож, дампуурч байна. Энэ салбарт ганц нэг оймсны үйлдвэрээс өөр олигтой яваа үйлдвэрлэл байхгүй. Үнэн шүү.
Монголын төр дэх ЖДҮ-чид ийм л гай тарьсан. Тэднийг МАН-ынхан яаж ч чадахгүй байгаа. Хэрвээ ЖДҮ-чидтэй жинхэнэ ёсоор хариуцлага тооцвол УИХ ч, МАН ч татан буугдах болчихоод энэ талаар арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн гэдэг юм. Яагаад гэдгийг хүн бүр ойлгоно.
Харин МАН-ын удирдлагууд сүүлийн хэдэн өдөр Н.Номтойбаяр гэдэг гишүүнээсээ салчих гээд үзэж тарж байна. Улсны Ерөнхий прокурор санал оруулж ирсний дараа МАН-ын бүлгийн хурал дээр намын дарга нь “…Бүрэн эрхээсээ саналаараа татгалз” гэж Н.Номтойбаярт хэлсэн байгаа юм. Нөгөөх нь “…Үгүй” гэсэн. Дараа нь Байнгын хороо хуралдаад “…Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдсэн.
Тэгвэл өчигдөр МАН-ын Хяналтын хорооноос Н.Номтойбаярыг намаасаа хөөх шийдвэрийг гаргажээ. Тэд энийгээ хасах гэж зөөлөн хэлдэг юм.
Эндээс л эрх баригч МАН-ын, тэднээс бүрдсэн УИХ, Засгийн газрын зөрчил харагдаад байгаа юм. Н.Номтойбаярын асуудлыг хуулийнхан шийдэх гэвэл бүрэн эрхтэй, эрхгүй шалгаад тогтоочих боломжтой аж. Хуулийн хүний үг шүү. Тэгээд ч Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудалд улстөржсөн байдал илт ажиглагдаж байгааг энд хэлэх хэрэгтэй.
ЖДҮ-чид Н.Номтойбаяр хоёрын асуудлыг зүгээр л харьцуул даа. Маш их ялгаатай.
Гэвч Н.Номтойбаярт ингэж хуйнаасаа сугардаг сэлэм ЖДҮ-чдийн өмнө очихоор хуйндаа гацчихаад байдаг. Сонин юм шүү.
Тэгэхээр ийм байна. Хэрвээ МАН ирэх сонгуулиар амжилт ялалт гаргая гэж бодож байгаа бол, хэрвээ ард түмэнд амласан шударга ёсыг сахиулан биелүүлэх бол юуны түрүүнд ЖДҮ-чдээ л цээрлүүлэх ёстой. Наад зах нь сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах хэрэгтэй.
Хамгийн гол нь МАН болоод албан утшаал, эрх мэдэлтэй нэр бүхий хүмүүс ЖДҮ-чиддээ жижигрээд, Н.Номтойбаярыгаа ноолоод байгаагийн шалтгаан нь “…Хаан шалдан байна” гэдэг шиг тодорхой харагдаад байна.
Тиймээс “…Н.Номтойбаярт ингэж цээрлэл хүртээж байгаа шигээ ЖДҮ-чдээ яах нь вэ” гээд олон нийт, сонгогчид анхааралтай ажиглаж байгааг тэдэнд дуулгая.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шударга гишүүн байсан шүү · 2020/01/30
номтойбаяр улсын мөнгийг идээгүй шударга залуу ямар сайндаа ажлаар томилолтоор явахдаа ганцаараа явдаг бусад гишүүд шиг авгай хүүхэд дүүргийн хүмүүсээ чирээд орон нутагт хүндрэл учруулдаггүй шударга залуу
Иргэн · 2020/01/30
"Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харав" гэгч л болох юм даа
Зочин · 2020/01/30
зочин · 2020/01/30
НОМТОЙБАЯРЫН АСУУДЛЫГ ЧУУЛГАНААР НЭЭЛТТЭЙ ЯВУУЛ
зочин · 2020/01/30
СОЛТАН, СОДБААТАР, Ж.ЭНХБАЯР, УНДАРМАА, ДАВААСҮРЭН, АЮУРСАЙХАН, ХҮРЭЛСҮХ МЭТИЙН ЖДҮЧ-ДЭЭ ХУРДАН ЗАЙЛМААР БАЙНАА ТААНУУС. ТААНУУСЫГ ХАРАХААР МИНИЙ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН БОЛОХООР УУР ХҮРЭЭД БАЙНАА
зочин · 2020/01/30
Зодоон намаас гаргах шалтгаан бол ЖДҮ-гийн хулгай намаас ХӨӨХ хамгийнй том ШАЛТГААН мөн бээз нөхдөө. ЖДҮЧИД зайлаарай
зочин · 2020/01/30
Nomtoigoor tug tahiad ard ni hulgaichid zugeer uldeh uu. BITGII GORID ZA JDU-chid ZAIL
зочин · 2020/01/30
Ард түмний мөнгийг хулгайлсан ЖДҮЧИД ээ ухамсраараа яваач. Зайгаа тавьж өгөөч. Номтойгийн сүүдэрт нуугдах гээ юу
зочин · 2020/01/30
Монголчууд бид баялаг бүтээгчдээ үргэлж ад үзсээр байгаад нийгмээрээ мөнгөтэй хүнийг хүмүүс хүссэн хүсээгүй үзэн яддаг болж Яасан ч өрөвдмөөр юм бэ дээ. өөрсдөө хийж бүтээж чадахгүй байж хийсэн бүтээсэн нэгнээ битгий хардаж доош нь хийж бай
зочин · 2020/01/30
Чиний наад омголон шулуухан зан олон хүний дургүйг хүргэнэ гэж чамд мөн ч олон хэлсэн дээ. Ийм болохоор л чамайг зайлуулах гэж хүмүүс үзэж тараад байгаан
зочин · 2020/01/30
Номтой баяраа чамд амжилт хүсье
зочин · 2020/01/30
Номтойбаяраа битгий бууж өгөөрэй. Намтай намгүй үүр цайна шүү.
зочин · 2020/01/30
НОМТОЙБАЯРЫН АСУУДЛЫГ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА ШААРДАЖ БАЙНА ШААРДАЖ БАЙНА
зочин · 2020/01/30
Чуулганы хуралдаанаа нээлттэй явуул НЯМДОРЖОО чи нээлттэй явуулахаас юундаа айгаад бгаан. Гэмтэй гээд байгаа Номтойбаяр чинь нээлттэй хийе гээд байна. Гэмгүй гэчихээд чи юундаа айгаад байгаан
зочин · 2020/01/30
Аливаа зүйлд ижил тэгш хандаж сурмаар байнааа. Хариуцлага тооцдог бол адилхан тооц. Өмгөөлж хамгаалдаг бол адилхан өмгөөлж хамгаал. Аавын хүүхдүүдийг алаг үзэхгүй шүү
зочин · 2020/01/30
ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ХҮРТЭЛ ХҮҮХЭД АСРАМЖИЙН ТӨВИЙГ НУТАГТАА БАЙГУУЛЖ БАЙНА Ш ДЭЭ НОМТ. ГЭТЭЛ ЭНЭ БИТГИЙ ТӨРИЙН МӨНГИЙГ ХУВЬДАА ЗАВШСАН ГАРЫН 10 ХУРУУНААС Ч ОЛОН ЖДҮЧИД ЯАГААД ОДОО БОЛТОЛ ЗҮГЭЭР ЯВААД БАЙГААН. ИЧИЖ АМЬДРААЧЭЭ
зочин · 2020/01/30
Zodoon hiisen bolgoniig zailuuldag boltson bol HUK-ees ehleed dawalgaalya aaaa
зочин · 2020/01/30
Тэгж их намаа боддог, намдаа хайртай байсын бол аль хэзээний хэдэн балиар заваан ЖДҮЧ-дээ хөөхгүй яасын. Хүчин хийсэн Гантулгаа намаасаа гаргахгүй яасын. Өнөөдөр л гэнэт ухаантай царайлж гэнэ. МАНГАР МАН, МАНГАР МАН-ын дарга
зочин · 2020/01/30
Dornod nutagt ireed Nomtoibayar toirogtoo yu hiij buteesen, humuust herhen tuslaj, ard tumen tuunii tuhai yu gej boddog talaar ta nar sudlaad uzeerei. Harin daraa ni olon yumaa yariaraaraai. Yarih ch yum oldohgui dee ta muusain yumnuudad
зочин · 2020/01/30
Bayalag buteegch, ulsdaa terguunii tatwar tulugch baiguullagiig bitgii naad baliar ulsturteiguu hutgaad bai> Tend jiriin olon myangan ajilchid ajillaj baigaa. Nomtoibayar ch tedend nuluuluud baidgiin bish> Bitgii iim bagaar setgej bai l daa
зочин · 2020/01/30
Номтойбаяр аа, намтай намгүй нар гарна, амьдрал үргэлжилнэ. Төрсөн нутгийн зон олон чинь чиний хэн бэ гэдгийг мэднэ. Үнэн хэзээд ялнаа
зочин · 2020/01/30
Ж.ЭНХБАЯР ГЭЖ БҮХ САНГ ЦӨЛМӨСӨН ХУЛГАЙЧИЙГ ХУРДАН НАМААСАА ХӨӨГӨӨЧ. БАНК ДАМПУУРУУЛСАН УНДАРМААГ ЗАЙЛУУЛААЧ. ЭНГИЙН АРД ҮҮДЭЭР НЬ Ч ОРЖ ДЙИЛЭХГҮЙ ТӨЛБӨРТЭЙ ЭМНЭЛЭГ НЭЭСЭН СОДБААТАРЫН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛ. ОРДНООР НЭГ БУЛХАЙ ЛУЙВАРТАЙ ТӨРӨӨС БАЯЖСАН ГИШҮҮДЭЭ ШАЛГААЧ. ШААРДАЖ БАЙНА
зочин · 2020/01/30
ЖДҮЧ-дээ хурдан хөө. Ард түмэнд таалагдах гэж битгий янз бүрийн тоглолт хийгээд бай. Ард түмэн та нарт хууртдаг цаг өнгөрсөн. Бүдүүлэг харанхуй гэж бодоод байдгымуу. ЖДҮЧИД ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛ ЗАЙЛ
зочин · 2020/01/30
Huk yaj terbumtan bolwoo. Awligaar bayajsan humuus bisnws erhlegchdees bayan bolchihood odoo butsaad ted ruugee notsoj bnuu!!!!!
зочин · 2020/01/30
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХАМГИЙН ИХ ХҮМҮҮС АЖЛУУЛДАГ. ЯМАР ИХ ХҮНИЙГ ХООЛТОЙ ЗАЛГУУЛЖ БАЙГАА БОЛ. ЯМАР Ч БИЗНЕС ХИЙДЭГГҮЙ ТЭГСЭН МӨРТЛӨӨ НОМТООС БАЯН ХҮМҮҮСИЙГ ЮУ ГЭЖ ТАЙЛБАРЛАХ УУ?
зочин · 2020/01/30
ХҮРЭЛСҮХЭЭ ЯРЬДАГ ШИГЭ ЭЭ Л БАЙ Л ДАА. ШУДРАГА БАЙХГҮЙ БОЛ БҮГД ХОРВООГООС ЗАЙЛ НЭР ХҮНД НЬ ШАВАРТАЙ ХОЛИЛДООД ДУУС
Сонгогчидод · 2020/01/30
ЖДҮ гийн нөхдийг сонгохгүй шүү.Бас зодоончид болон мөнгөний ханшаа барьж чадахгүй нөхдийг гаргаж болохгүй шүү
zochin · 2020/01/30
ЖДҮ чидээ цээрлүүл дараа нь Гарамжав банк дампууруулсан Ундармаагаа хөөжих тэгээд Сумтайбаяраа явуул тэгвэл шударга шүү МАНГАР уудаа