14 сэжигтэй тохиолдолтой бүртгэсэн ч хариу сөрөг гарсан
2020/01/30
Өчигдрийн байдлаар дөрвөн иргэн сэжигтэй тохиолдлоор ирж хоносон. Шинжилгээ нь 24 цагийн дараа буюу, лаборторийн хариу гарахаар мэдээлнэ
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Уржигдар ХӨСҮТ-д 14 сэжигтэй тохиолдолтой хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн хариу сөрөг гарсан тул бид зөвлөгөө өгөөд дараагийн арга хэмжээг авч байгаа.
Өчигдрийн байдлаар дөрвөн иргэн сэжигтэй тохиолдлоор ирж хоносон. Шинжилгээ нь 24 цагийн дараа буюу, лаборторийн хариу гарахаар мэдээлнэ.
Иргэд маань өөрсдөө шинж тэмдгээ хэлээд ирж байгаа зүйлс их байгаа нь сайн хэрэг. Бид бүхэн газруудаас туршлага авч бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд үндсэн туршлага авч байгаа газар маань хятад орон тул бид өдөр болгон мэдээ солилцож, чиглэл болгон дээрээ бэлтгэл хийж байгаа гэдгийг хэлмээр байна. ДЭМБ нэмэлтээр шинэ оношлуур өгөхөөр болсон нь таатай байна. Оношлуурын захиалгын захиагаа явуулсан, удахгүй нийлүүлэгдэх байх.
Бид бусад оронтой туршлага хуваалцаж байгаа тул оношилгоо амжилттай явагдаж байна. Энэ өвчний дамжих зам нь агаар дуслын замаар тул шинэ зүйл зохиож ярихгүй байхад анхаарах хэрэгтэй. Маскаа зөв зүүж, зөв авах хэрэгтэй. Бусадтай холбоо үүсэж байгаа явдлыг хувь хүмүүс өөрсдөө зогсоох хэрэгтэй. Бид нүдэнд үл үзэгдэх дайснуудтай тэмцэж байгаа тул та бүхэн бидний өгсөн зөвлөмжийг гололгүйгээр, хариуцлагатай хэрэгжүүлвэл үр дүнд хүрнэ.
Сурагчдыг хичээллүүлэхгүй болсонтой холбоотойгоор гадуур сэлгүүцэх нь ихсэж, дэлгүүр хоршоогоор их явахаа болино уу. Мөн маскны үнийг нэмэхгүйгээр эерэг хандлагаар хандаж, хууль дүрэм, гаргасан зөвлөмжийг биелүүлэх хэрэгтэй" гэв.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Бид 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа. Цаг тухай бүрт нь мэдээллээр хангаж, танилцуулж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Монгол Улсад одоогоор коронавируысн халдвар бүртгэгдээгүй. Халдвар орохоос нь өмнө авах ёстой урьдчилсан сэргийлэх бүх арга хэмжээг авч ажиллаж байна" гэлээ.
Зочин · 2020/01/30