Өнөөдөр үүрээр буюу 2020.01.30-ны 05:00 цагийн орчим нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд иргэн М 26 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  амиа хорлоно гэж хаалгаа дотроос нь түгжсэн байна. Тиймээс  хаалгыг онгойлгох шаардлагатай байна гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас Нийслэлийн онцгой байдлын газарт хандсан байна. Үүний дагуу  Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 05:08 цагт очиж, 15 минут ажиллаж хаалгыг онгойлгон иргэн М-ийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгч амиа хорлох гэж байсныг таслан зогсоосон байна. 

Амиа хорлох нь асуудлын шийдэл биш гэдгийг сэтгэл зүйчид зөвлөдөг. Тиймээс  асуудлын шийдлийг олохын тулд ярилцах, сэтгэл зүйчид хандах хэрэгтэй байдаг. Нөгөө талаас амиа хорлолт нь бусдын далд ухамсарт нөлөөлж байдаг тул энэ төрлийн сонголт хийхгүй байхыг зөвлөж байна.