“АШУҮИС-ын харьяа Монгол-Япон Сургалтын эмнэлэг”-ийг “Интермед эмнэлэг”-ийн салбар болгох гэж байна, М-Си-Эс групп авах гэж байна гэсэн мэдээлэл ор үндэслэлгүй, худал болохыг хариуцлагатай мэдэгдэж байна.

Энэхүү худал, зохиомол мэдээллийг байршуулсан цахим хуудсууд, түүний захиалагчийг хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, хариуцлага тооцуулах болно.

Энэ мэт бодит эх үүсвэргүй, олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой ам дамжсан худал мэдээлэлд автахгүй байхыг та бүхнээс хүсье !