Сүүлийн өдрүүдэд дэлхий нийтээр түгшээж буй коронавирусийн халдвар тархалтын зэрэгцээ олон нийтийг зориудаар айдаст автуулахыг завдсан үйлдэл ихээр гарах болжээ. 

Үүний нэг жишээ нь өчигдөр буюу 2020 оны 2-р сарын 5-нд Орхон аймагт нэгэн иргэн өөрийгөө Хятад улсын Ухань хотоос ирсэн хэмээн хэлж, Эрдэнэтийн Уурхайчин эмнэлэгт хандсан байна. Тэрбээр тухайн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байснаас гадна "Би халуураад байна, Би Уханиас ирсэн, халдвар авсан байж магадгүй" хэмээн эмнэлэгийн ажилтнуудыг сандраажээ. 

Өвчний тархалт их байгаа энэ үед иргэдийн дунд зориудаар энэ мэтээр айдас төрүүлж, худал мэдээлэл тараахгүй байх, нийгмийг айдаст автуулахгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.