Монгол улсад бөө багадаад байна
2014/03/31
Сүүлийн жилүүдэд бөө гэх эрдэм чадалтай хүмүүс борооны дараах мөөг мэт олширсон.
Бөө нар ч үйлчлүүлэгч ихтэй байдаг болж. Энэ нь их ашигтай бизнес үү. Эсвэл мөнх тэнгэрээс Монгол Улсыг маань ивээгээд ийм олон ид шидтэн хайрласан уу бүү мэд. Зарим нь ч тэнгэрээс мориор ирээд хорт хавдартай хүнийг анагаасан гээд хамаг хөрөнгийг нь аваад оддог. Түүнийх нь дараа нөгөө хүн өвчнөөр шаналсаар байгаад өнгөрдөг гэх мэт тохиолдол олон бий. Энэ нь эмчилчихээд байхад гам бариагүйгээс л болсон байх. Сүүлдээ урлаг соёлынхноос авахуулаад олны танил хүмүүс бөө болох нь шинэ бренд мэт дэлгэрсэн.
Цахим хуудсаар аялаж байтал манай улсад 24 мянган бөө байгаа талаар бичсэн байна. Энэ нь насаараа ном үзсэн эрдэмтэн мэргэдээс дөрөв дахин их тоо гэнэ. Ямар ч байсан ийм тооны ид шидтэн байгаа юм чинь Монгол удахгүй дэлхийд тэргүүлэх улс болох нь гарцаагүй. Наян настай байтугай учраа мэдэхгүй нялхсыг хүртэл бөө болохгүй бол амь насанд чинь аюул учирна гэж сүрдүүлээд бөө болгочихож байгаа юм. Зарим нэг нь би тэнгэр заяатай хэмээгээд хэдэн сая төгрөгөөр бөө нэрийг шавьдаа өгдөг. Багш гээчид хэдэн сая төгрөг өгөөд л нисдэг, далдыг хардаг, хүн хараадаг, анагаадаг ид шидтэн болчихдог. Энэ мэтээр хосгүй чадалтан нэмэгдсээр байхад Монгол хөгжихгүй байхын аргагүй.
Ер нь эмч, цагдаа, шүүхийн хэрэг алга. Бөө бүгдийг чаддаг юм чинь мэргэжил эзэмшинэ гэж өөрсдийгөө зовоож байхаар эртхэн насны залууд бөө болчихвол амьдрахад хялбар, нэг ядарсан хүнд засал хийгээд бидний сарын цалинг хялбар олчихно. Тэнгэр заяат бөө хэмээх хүнийг тэнгэрээс аяндаа амьдарлыг нь хүртэл зохицуулчихна. Ер нь УИХ гишүүд, энэ олон сайд, дарга нарын хэрэг ч байна уу. Тэд ч бас хосгүй чадалтай гэх бөө дээр очин дараачийн сонгуулиар ялах үгүйгээ үзүүлдэг болсон. Бидний замыг заадаг төрийн томчууд хүртэл бөөгөөр замаа заалгаж байхад бөөгөө л үүнээс ч олон болгочихсон байхад сайн сайхан өөрөө ирэх нь дамжиггүй.
Д.МЯГМАРДОРЖ
prodigy. · 2014/04/01
hahaha
Зочин · 2014/04/01
TENEG YUMNUUD BUU BOLJ ESVEL BUUD ITGEDEG, URID COZ- NIIGMIIN UYED BUU LAMGUI BOLOOD L BAISAN, HUDLAA HUMUUSIIG MUNKHRUULAKHAA BOLIMOOR YUM. ER NI KHARAAD BAIKHAD BOLOVSROL MUUTAI, ZALKHUU YU KHIIKHEEE MEDDEGGUI, YUMNUUDL BUU RUU GUIKH YUM ESVEL LUIVRAAR MUNGUJSUN HEDEN YUMNUUD BULAIGAA BULAKH GEJ AVRAL HAIJ BAIGAA ZARAI NI TER UUR YU GEJ OILGOKH VE?
Зочин · 2014/04/01
Энэ нэг хэт талыг барьсан золигийн бичсэн сэдэв байх шиг байна. Бөө яагаад нийтлэлэрхүү бичсэн амьтны дургүйг хүргэсэн юмаа даа. Тэр буөөрхүү юм чинь худлаа яг чиний хэлээд байгаа шиг бас бусдыг нь хамруулах гээд ядаад байгаа шиг хамгийн худалч мөнгө хөөсөн ********ын амьтан дургүй нь хүргэсэн байхаа. Тэнгэр онго сахиус хүн бүртб йадаг. Бөө гэдэг чинь зайлшгүй улаачын биед орох ******галсан нөхцөл бүрдсэн болохоор хамаг юмыг нь таниулж нүдгүй болсон Мягмардорж мэтийн хүмүүсийг холдуулах учиртай юм. Бөө тэнгэр чинь өөрсдийн удам угсааг л зөв з******** гэж бууж ирдэг юм шдээ. Хамаагүй хэрэгт бүү хошуу дүрдээ. Чам шиг /Мягмардорж/ амьтаныг тэнгэр сахиус чинь ийм атаархуу хорсол өвөрлөсөн аливаа зүйлийг буруу ойлгуулах юу ч гэх юмдээ угаасаа тэнэг санаатай болохоор чамд удам угсааг чинь зөв замд оруулах чам шиг сэтгэлгүй хүнд бууж ирэхгүй байгаа юм шүү гэж.
Зочин · 2014/04/01
***** yum.Lam,mormon,hrist gedl gadnii uchir ni medegdehgui olon ***shin sum hiiduud olon ch hunii tarhiig ugaaj baina doo.
Зочин · 2014/04/01
ted nar olon bolohod dagadag chutdeg humuusiin nuluu ih bn aa bas. Mulguu hiin tarhitai nuhduud.
Зочин · 2014/04/01
Yugaa shutex ni xunii erx bizdee.Xudal xuurmag deer ochoj baival uursdiin chin zaya chin ter biz..
g · 2014/04/01
buuguus gadan uzdeg hardag meddeg chaddag lam huvraga gegeenteneer manai uls duurlee etsestee yul bolj duusah boldoo
Зочин · 2014/04/01
зовж зүдэрсэн,ядарсан хүмүүсээр их тоглож байгаа даа. Тэхдээ буцаад өөрт нь тэр ****** үйл нь ирж л таараа. Болсон болоогүй балай юмнууд их байна
Зочин · 2014/04/01
Bas manai hadamiin taliin neg boo namaig 5 ******tei yvdag gej heleed ehneriin tarhiig ugaasaar bgad bid 2 salsan da hoorhii taarsan *****uud
Estoi zow · 2014/04/01
Zow sedev hondojee ail bolgon bootei dov bolgon boogiin tahilgatai bolje ene asuudaliig tsegtselehgui bol hudlaa yrij hunees ym avch ailgaj haraaj erooson hun ih bolod bna niigmiig aidast oruulj bna uneheer tiim huchtei ym bol bi baraaga zarah gd tv r olon saya togrog zartsuulah hereg bnu boo nar ongodoo duudad zarchih oyutolgoin gereeg saijiruulchih nuursnii uniog osgood pg ****l hudlaa end tend hend ch hereggui arhi suu orgoj mongo urj bhaar huuhded buyan bol ***shidod tus bol boo chinguudee