Алга болоод 10 жил болж байгаа хүүг төрсөн эцэг нь ОХУ руу өргүүлжээ
2014/03/31
Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас 10 сартай хүү алга болсон тухай мэдээлэл сүүлийн үед нэлээд шуугиан тариад байгаа. Уг хэрэг 2005 онд гарсан бөгөөд Төгсжаргалын Хишигбат гэх хүүгийн хэргийн учиг тайлагдахгүй байсаар өнөөг хүрсэн байж.
Алга болсон хүүг цагдаагийн болон тагнуулынхан эрэн сурвалжилж сургийг нь гаргажээ. Хүү амьд төдийгүй ОХУ-д айлд өргөгдсөн байсан байж. Хэрэг гарах үед хүүгийн ээж Н.Цэцэгсайхан залилангийн хэргээр Сэлэнгийн цагдаагийн байгууллагад саатуулагдаж тэндээсээ 206 жилийн хорих ял авсан байна.
Ээж нь ийм хүнд байдалд ороход Т.Хишигбат хүү эмээ дээрээ үлджээ. Харин энэ үеийг ашиглаж хүүгийн эцэг Төгсжаргал ээжийн хамт ирж хүүгээ аваад явжээ.
Хишигбат хүүгийн эмээ Д.Цэрэнханд охиноо шоронгоос суллуулах гэж хөөцөлдөж хэд хоног явсаар гэртээ ирэхэд салаад явсан хүргэн нь ирээд хүүгээ аваад явсан байхыг мэдэж. Ингээд зээ хүүгээ авахаар гэрт нь очиход хүү нь байхгүй байж. Худууд нь ач хүүгээ өөрийн дүүдээ өргүүлсэн. Баян цатгалан айл тэнд юугаар ч дутахгүй өсч торнино. Танайх ядуу айл яаж хүүхэд тэжээх юм хэмээн загинаад халгаагүй аж. Үүнээс хойш Д.Цэрэнханд зээ хүүгээ авахаар худынхаараа хэдэнтээ очсон ч загинуулаад буцдаг байж.
Охин Цэцэгсайхан нь шоронгоос гарч ирээд хүүгээд авахаар хадмындаа очсон ч мөн л хүүгийнхээ сургийг гаргаж чадалгүй байсаар өдий хүрчээ. Аргаа барсан ээж охин хоёр цагдаагийн байгууллагад хандаж хүүгээ эрэн сурвалжлуулж байна. Харин хэдхэн хоногийн өмнө тагнуулынхан хүүг чинь ОХУ руу хүнд өргүүлсэн байх магадлалтай. Үүнийг баталгаажуулахаар ажиллаж байна гэжээ. Хохирогч нар ч үүнийг хамгийн магадлалтай гэж үзэж байгаа аж. Учир нь сураггүй болоод байгаа Хишигбат хүүгийн төрсөн эцэг Төгсжаргалынд оросоос байнга бэлэг сэлт ирдэг болсон. Хүүг алга болсон өдрөөс хойш тэдний амьдрал нэлээд дээшилсэн гэж хохирогч тал үзэж байна. 2004 оны аравдугаар сард мэндэлсэн Хишигбат хүү өнөөдөр ээж эмээ дээрээ өсч байсан бол одоо 10 настай байх байжээ.
Энэ мэтчилэн хүүхэд сураггүй алга болдог. Хожим хойно хүнд үрчлэгдсэн, айлд мал маллаж зарагдаж байсан, хил давуулан худалдсан гэх мэдээлэл сүүлийн үед нэлээд гарах боллоо. Хүүхдийн эрх зөрчигдсөн энэ тохиолдолд хууль хяналтынхан, хүний эрхийн байгууллага, хүүхэд хамгаалаллын байгуулага хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээлэл бүрхэг байна. Үүнээс болж энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байна.
Зочин · 2014/04/01
ЭХ НЯЛХСЫН УРД СЭРҮҮЛЭГ ДЭЭД СУРГУУЛИЙН ЯГ ХАЖУУД ӨНДӨР ДЭНЖ ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АРЫН ЗАЛГАА УЛААН БАЙРАНД СУПЕР ЗАСВАРТАЙ, ХАНЫН ИНТЕРТЭЙ, 2 БОЛКОНТОЙ УЛААН ӨНГИЙН ГАЛ ТОГООНЫ ТАВИЛГАТАЙ, 7 ЖИЛИЙН ӨМНӨ АШИГЛАЛТАНД ОРСОН 2 ДАВХАРТ /57МК/ БАЙР ЗАРНА ҮНЭ:120 САЯ ТӨГРӨГ УТАС:94990770 91910770
Зочин · 2014/04/01
bichih gej **** ym aa
Зочин · 2014/04/01
zalilan hj bgaa ****** yaj huuhed tejeehiin uneheer sain aild orguulsen n batalgaatai bol harin ch zugeer yum bishuu!!!ene yariltslaga ogson avgai orgoj avsan humuus manai huduudad zondoo do**** ogson bnalee eejig ni suraglaad ireesei gj mgl yariltslagan dree ****an beleg selt do**** yarisan l hun bnaleeshde.uneheer sanaa zovson bol 10 jiliin daraa erj haigaad bhdaa ch yahav kkk
Зочин · 2014/04/01
tegeed 206 jil bolood garaad irchihsiimuu? hahahahahahaha
Зочин · 2014/04/01
Tursun etseg n bj ymar zevuun mal ve.etsegiih n etseg eh n ch gesen bvgd tsus oirtolttoi *******muutai hvmvvs yumuu hai***i yum.
Зочин · 2014/04/01
206jiliin yal gej baidag bol ene gaztiin baylgaa, eh ornoo hudaldaj ideedi baigaa duurtsen tolgoinuudad tiim yal uguhsun...
Зочин · 2014/04/01
Зөв бичээчээ!
Зочин · 2014/04/01
mnaid 206 jiliig ymat hereg hiisen hund ugdug ym naad chin tsaazaar awsantai ylga yu bna tegsen murtluu shorongoos garaad gehiin yu bolood bnaa
Зочин · 2014/04/01
yun 206 jil we