Бидний хэрэглээнд хүрээд удаагүй бөгөөд өнөөдрийн зах зээл дээр багагүй ашиг орлоготой байх болсон пиццаг өдгөө хүн бүхэн мэдэх болсон. Тийм ч учраас зарим пиццаны салбарын чанар муудаж, үйлдвэрлэл явуулдаг орчин нь дэндүү бохир байгааг хэрэглэгчид шүүмжлээд эхлэв. Угаасаа бидний нэг сөрөг тал нь гэвэл аливаа зүйлийг ашиг орлогоороо тэргүүлээд эхлэхээр чанар болон бусад зүйлд анхаарал тавихаа больчихдог. Тухайлбал, бидний сайн мэдэх “Mixх” пиццаны XI хорооллын салбар орчин дэндүү бохир байгааг хэрэглэгчид гомдоллов. “Mixх” пиццаны байрладаг тус бохир газарт худалдан авагчид очихоос гадна түгээлт хийдэг. 
 

      Гэтэл тус газрын үүдэнд тамхины иш хөглөрч, үүгээр ч зогсохгүй хүний өтгөн шингэн холилдон байх аж. Юу гэсэн үг вэ. Ийм газраас хэрэглэгчид итгэлтэйгээр пиццагаа захиалан авч иддэг гэж  бодохоор огиудас хүрмээр хэмээн манайд мэдээлэл өгсөн үйлчлүүлэгч хэлсэн. Тухайн үйлчлүүлэгч байнга  энэхүү “Mixх” пиццаг захиалан авдаг аж. Харин нэгэн өдөр ойр явах далимаар худалдаж аваад харъя хэмээн ортол ийм бохир заваан газар угтажээ. Тиймээс тэрээр хэлэхдээ “Одоо ахиж хэзээч “Mixх” пиццаг авахгүй. Үүнийг худалдан авч идэж байсандаа бөөлжис цутгаж байна. Дахин хэлэхэд “Mixх” пиццаг захиалан авч хүмүүсийг битгий ав гэж захия. Намайг ирэхэд энэ шатны орчим, доод хэсэгт бүр заваан, яг л задгай ОО-д орж ирсэн шиг санагдсан. Үнэр танар гэж авах юм байхгүй. Шээс урссан газар байна лээ” хэмээн бүр нэг үзэн ядсан үүднээс мэдээлэл өгсөн юм. 
 

      Уг нь сүүлийн жилүүдэд аятайхан үйлчилгээтэй, амт чанартай гэх үйлчилгээний төрлүүд өргөнөөр нэвтэрсэн ч ийнхүү эхнээсээ бохир заваан амт чанаргүйгээрээ дуудуулаад эхэллээ. Өнөөдөр гадаадын салбар компаниудын пиццаны сүлжээ, бусад хүнсний бүтээгдэхүүний сүлжээ орж ирэх нь ихэссэн. Тэгэхээр манайхны явуулж байгаа энэ мэт бохир үйлчилгээнд хэн хамрагдахыг хүсэх билээ. 
 
 
А.Гал