Нус, шүлсээ ил задгай хаявал Зөрчлийн тухай хуулиар торгодог.  Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан үүрэг өгч энэ дагуу холбогдох албаныхан хяналтаа чангатгаж, зөрчил гаргасан иргэдийг торгож эхэлжээ. Өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан 200 иргэнд торгууль ногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар бие авч явах гэх заалт оруулж, 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заажээ. Уг хуулийн хэрэгжилтэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллагаас хяналт тавин ажиллаж байгаа юм.