ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр өнгөрсөн баасан гарагт тусгаарласан таван иргэний шинжилгээний хариу “сөрөг”  буюу халдваргүй гарсан байна. Эдгээрийн гурав нь ХӨСҮТ-д, хоёр нь Налайх, Завханд тусгаарлагдаад байсан юм. Одоогоор гурван иргэнийг сэжигтэй хэмээн тусгаарлажээ. ХӨСҮТ-д хоёр, Замын-Үүд суманд нэг иргэнийг тусгаарласан байна.

Замын-Үүдэд тусгаарласан нэг хүний тухайд өчигдөр Монгол Улс 104 иргэнээ Замын-Үүдээр хил нэвтрүүлсэн. Эдгээр иргэнийг Хилийн мэргэжлийн хянатын газар, Замын-Үүд сумын эрүүл мэндийн газар хяналт тавьж хил нэвтрүүлжээ. Ингэхэд нэг иргэнд шинж тэмдэг илэрсэн тул, шинжилгээ авч сорьцийг ХӨСҮТ-д ирүүлсэн байна.

Үлдсэн иргэнийг Замын-Үүд суманд гурван зочид буудал суллаж тусгаарласан байна. Тэднийг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 14 хоног тусгаарлан ажиглах гэнэ.