Сайд асан М.Сономпилд оногдуулсан 4 жил хорих ялыг хэвээр үлдээв
2020/02/17
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Сономпилд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Сономпилийг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар 4 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Сануулахад, М.Сономпилийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Дархан ДЦС-д хаягдал үнсний сав шинээр барих сонгон шалгаруулалтад "Хотгол зам" компанийг шалгаруулах хууль бус үүрэг өгч, иргэн Х-ээс 266 сая төгрөгийн хахуул авсан хэмээн буруутгасан юм.
zochin · 2020/02/18
4 jil tegeed boloo uu Nuguu baishin sav bariulsan ulsaas hussan mungu ene ter tairaa u 4 jiliin daraa thoo shineer shaaj ehlene dee
Зочин · 2020/02/17