"То bе or not to bе" шоу нэвтрүүлэгт оролцон үзэгчдийн танил болсон эмэгтэй бол Э.Намуун. Тэрбээр төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан Английн зохиолч Айн Рэндийн "Нэгдүгээр сарын 16-ны шөнө" жүжигт тоглосон өсч яваа залуу жүжигчин. Өдгөө тэрбээр Мөрөөдлийн театрт жүжигчнээр ажиллаж байгаа гэдгийг уншигч та бүхэн мэдэх биз ээ.

Дунд сургуулиа Улаанбаатар хотын нэгдүгээр 10 жилийг төгссөн. Багаасаа СУИС-д орно гэж боддог байсан жүжигчин бүсгүй сургуулиа төгсөөд СУИС-ийн кино драмын элсэн орсоноор мөрөөдөл биелэсэн гэдэг. Э.Намуунаа "жүжигчин бол нийгмийг удирдаж авч явах ёстой боловсон хүчин гэж боддог" хэмээн өөрийн бодлоо хуваалцаж байсан удаатай.

Энэ хавар зураг авалт нь эхлэх кинонд тэрбээр 5 саяын гэрээ хийжээ. Тус кино нь 25 ангитай бөгөөд залуу жүжигчинд төсөөлж байгаагүй мөнгөн дүнтэй гэрээ хийж түүнийг ангайлгажээ.

Д.Ана